Job Openings Хүний нөөцийн хэлтсийн менежер

About the job Хүний нөөцийн хэлтсийн менежер

Гүйцэтгэх үүрэг

  • Хүний нөөцийн бодлого, журам боловсруулж, хэрэгжүүлэх
  • Хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хэлтсийн түвшинд удирдан чиглүүлэх
  • Гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэрэгжүүлэх, хянах, хөгжлийн дэмжлэг үзүүлэх
  • Цалин хөлс, урамшуулал, нөхөн төлбөрийн системийг удирдах
  • ХХҮЕГ, ГИХГ болон холбогдох төрийн байгууллагатай хамтын ажиллагааг зохион байгуулах
  • Гадаад ажиллагсдын хөдөлмөр эрхлэлт, виз оршин суух зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг хууль, дүрэм журамд нийцүүлэн удирдах
  • Квот, ажлын байрны төлбөртэй холбоотой баримт бичиг, хүсэлтийн явцыг хянах
  • Их, дээд сургууль, МСҮТ, мэргэжлийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • Хүний нөөцийн тайлан, статистик мэдээ бэлтгэх
  • Хэлтсийн ажилтнуудын ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах

Тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн удирдлага, Эрх зүй, Бизнессын удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлээр удирдах албан тушаалд 5 болон түүнээс дээш жил ажилсан туршлагатай
  • Стратеги төлөвлөлт, өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай
  • Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Гэрээ хэлцээр хийх, асуудал шийдвэрлэх, харилцааны ур чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай