Job Openings CEO

About the job CEO

Ажлын байрны нэр: Гүйцэтгэх захирал

Байгууллага: Дотоодын групп компани

Байршил: Улаанбаатар хот

Гүйцэтгэх үүрэг

  1. Компанийн урт, дунд, богино хугацааны зорилгод хүрэх, бизнесийн төлөвлөлт стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хангах;
  2. Хариуцсан хэлтэс, алба нэгжийн удирдлагуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах, үр өгөөжтэй удирдлагаар хангаж компанийн санхүү, үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх;
  3. Гадаад, дотоодын харилцагч байгууллагуудтай хамтарч ажиллах, гэрээ хэлэлцээр хийх;
  4. Бизнесийг өргөжүүлэх, хөгжүүлэх, төлөвлөлтүүдийг хийж хэрэгжүүлэх;
  5. Компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг хангах;
  6. Зах зээлийн багтаамж, борлуулалтын суваг, компанийн нөөцөд үндэслэн борлуулалтын төлөвлөлтийг хийж, гүйцэтгэлтэй нь харьцуулсан дүн шинжилгээнд үндэслэн цаг тухайд нь зохих сайжруулалтад чиглэсэн шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллах;

Тавигдах шаардлага

  1. Санхүү болон Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Гүйцэтгэх удирдлагын түвшинд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  3. Дунд болон урт хугацааны бизнесийн стратеги, өсөлтийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлэх ур чадвартай;
  4. Баг хамт олныг оновчтой бүтэц зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэлд суурилсан удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх чадвартай;
  5. Стратегич өсөлтийн сэтгэлгээтэй, оновчтой шийдвэр гаргах чадвартай;
  6. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах өндөр ур чадвартай;
  7. Компаийн үйл ажиллагааны гүн рүү орж, гүйцэтгэл гарган ажллах өндөр ур чадвартай;
  8. Борлуулалт маркетинг менежментийн туршлагатай

Ажил горилогчид зайлшгүй байх ёстой ур чадвар гэвэл та юуг хэлэх вэ?

  1. Төлөвлөн зохион байгуулах;
  2. Хариуцлагатай, хурдтай;
  3. Дүн шинжилгээ хийж, тайлагнах ур чадвартай;
  4. Асуудал шийдвэрлэх чадвартай;

Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.