Job Openings Хүний Нөөцийн Менежер

About the job Хүний Нөөцийн Менежер

Ажлын байр: Хүний Нөөцийн Менежер

Байгууллага: Барилга, Үл хөдлөх

Байршил: Хан-Уул

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хүний нөөцийн үндсэн функцууд болох сонгон шалгаруулалт, ажилтны бүрдүүлэлт, хөдөлмөрийн харилцаа, сургалт хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, идэвхжүүлэлт зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, ажлын байрны зар нийтлэх, анхан шатны сонгон шалгаруулалт хийх, ярилцлагыг зохион байгуулах, ажилд авах үйл явцыг бүрэн хариуцах.
  • Ажилтны хөдөлмөрийн гэрээ, тушаал, хувийн хэрэг болон хүний нөөцтэй холбоотой бүх төрлийн баримт бичгийг боловсруулах, бүртгэх, архивлах, мэдээллийн нууцлалыг хангах.
  • Хүний нөөцийн ERP системийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, ажилтны мэдээллийг үнэн зөв бүртгэх, шинэчлэх, тайлан мэдээлэл боловсруулах.
  • Шинээр ажилд орж буй ажилтны чиглүүлэх сургалт (Orientation)-ыг зохион байгуулах, дасан зохицох үйл явцыг дэмжих.
  • Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах.
  • Хүний нөөцтэй холбоотой тайлан, судалгаа, мэдээллийг бэлтгэн удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах.
  • Бусад алба нэгжүүдтэй хамтран ажиллаж, хүний нөөцийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах санал санаачилга гарган хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлал болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
  • Хүний нөөцийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
  • Microsoft Office (Word, Excel, PowerPoint)-ийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, ERP болон хүний нөөцийн систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Харилцааны өндөр ур чадвартай, багаар болон бие даан ажиллах чадвартай.
  • Баримт бичиг боловсруулах, зохион байгуулах, төлөвлөх болон цагийн менежмент сайтай.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Хариуцлагатай, нягт нямбай, мэдээллийн нууцлалыг чанд хадгалдаг.
  • Шинийг суралцах эрмэлзэлтэй, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.

Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.