About the job Гүйцэтгэх захирал
Албан тушаал: Гүйцэтгэх Захирал (CEO)
Салбар: Уул уурхай, хүнд машин механизм
Үндсэн үүрэг:
- Группийн автомашин, хүнд машин механизм, тусгай зориулалтын техникийн нэгдсэн парк, хөрөнгийн удирдлагын тогтолцоог бий болгож удирдах;
- Техник бүрийн байршил, ашиглалт, насжилт, техникийн нөхцөл, өртөг, үлдэгдэл үнэ болон бүтээмжийг хянах;
- Техникийн бэлэн байдал, ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, сул зогсолт болон засвар үйлчилгээний зардлыг бууруулах;
- Урьдчилан сэргийлэх болон урьдчилан таамаглах засвар үйлчилгээ, сэлбэгийн нөөц, үйлдвэрлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдийн удирдлагыг оновчлох;
- Техник бүрийн нийт эзэмшлийн өртөг, цагийн өртөг, хөрөнгийн өгөөжийг тооцож, засварлах, шинэчлэх, дахин үйлдвэрлэх, солих эсхүл борлуулах шийдвэр гаргах;
- Группийн 3–5 жилийн техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт болон парк шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулж, худалдан авах, түрээслэх, сэргээн засварлах хувилбаруудыг эдийн засгийн үр өгөөжөөр харьцуулах;
- Групп доторх техник ашиглалт, түрээсийн ил тод үнэ тариф, хуваарилалтын үр ашигтай тогтолцоог бий болгох;
- Телематик, GPS, түлшний хяналт, засвар үйлчилгээний удирдлагын систем болон ERP-г уялдуулж, өгөгдөлд суурилсан паркийн удирдлагын систем бий болгох;
- Компанийн үйл ажиллагаа, төсөв, ашигт ажиллагаа, мөнгөн урсгал болон KPI-ийн гүйцэтгэлийг удирдах;
- Цаашид гаднын харилцагчдад тоног төхөөрөмжийн түрээс, бүрэн үйлчилгээт түрээс болон техникийн үйлчилгээ санал болгох бизнесийг хөгжүүлэх;
Тавигдах шаардлага:
1. Ажлын туршлага
- Хүнд машин механизм, уул уурхайн тоног төхөөрөмж, техникийн парк эсвэл холбогдох салбарт 5-аас дээш жил удирдах түвшинд ажилласан.
- Томоохон техникийн парк, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг удирдаж байсан.
- Техникийн бэлэн байдал, ашиглалтыг нэмэгдүүлж, сул зогсолт болон зардлыг бууруулсан бодит үр дүнтэй.
- Техник худалдан авалт, түрээс, шинэчлэл болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж байсан.
- Төсөв, өртөг, ашигт ажиллагаа болон хөрөнгийн өгөөжийг удирдах чадвартай.
2. Боловсрол, мэргэжлийн ур чадвар
- Механик, уул уурхайн инженерчлэл, бизнес, санхүү эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
- Машин механизмын ашиглалт, засвар үйлчилгээ, техникийн найдвартай ажиллагааны мэдлэгтэй.
- GPS, телематик, ERP болон парк удирдлагын систем ашиглах чадвартай.
- Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвартай.
- Англи хэлний мэргэжлийн түвшний мэдлэгтэй.
3. Давуу тал болох туршлага
- CAT, Komatsu, Epiroc, Sandvik, Cummins зэрэг олон улсын үйлдвэрлэгч, дилерт ажилласан.
- Томоохон техникийн парк байгуулж, шинэчлэн зохион байгуулсан.
- Машин техникийн түрээс, бүрэн үйлчилгээт түрээсийн бизнес хөгжүүлсэн.
- Телематик, дижитал парк удирдлагын систем нэвтрүүлсэн.
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн мэдээллийг udval@scc.mn хаягт илгээх юм уу, 9973-6353 дугаар луу залган дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.