Job Openings Deputy CEO

About the job Deputy CEO

Албан Тушаал: Дэд Захирал

Байгууллага: Санхүүгийн Групп компани

Байршил: Монгол

Ажлын зорилго:

Компанийн стратеги, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Гүйцэтгэх захирлыг дэмжих, даатгалын бизнесийн өсөлт, ашигт ажиллагаа, эрсдэлийн удирдлагыг ханган ажиллах.

Үндсэн үүрэг, хариуцлага:

  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийг хангах
  • Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт, сайжруулалтыг удирдах
  • Борлуулалт, бизнес хөгжүүлэлтийн стратегийг хэрэгжүүлэх, орлогын өсөлтийг хангах
  • Эрсдэлийн удирдлагын бодлого, системийг боловсруулж хэрэгжүүлэх
  • Санхүүгийн үзүүлэлтүүд, ашигт ажиллагаанд хяналт тавих
  • Regulatory шаардлага, даатгалын салбарын дүрэм журамд нийцүүлэн ажиллах
  • Дотоод хяналт, тайлагнал, процессуудыг сайжруулах
  • Гадаад болон дотоод stakeholder-уудтай (харилцагч, түнш, зохицуулагч байгууллага) харилцааг удирдах
  • Багийг удирдан чиглүүлэх, хөгжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх
  • Компанийн урт хугацааны стратеги төлөвлөлтөд оролцох, хэрэгжилтийг хангах

Тавигдах шаардлага:

  • Даатгал, банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Даатгалын салбарт удирдах түвшний туршлагатай бол давуу тал
  • Банк, санхүүгийн байгууллагад эрсдэлийн удирдлага (Risk Management) чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Баг удирдаж байсан туршлагатай, манлайлах чадвартай
  • Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн өндөр чадвартай
  • Санхүү, эрсдэлийн дүн шинжилгээ хийх чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвартай, шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй (аман болон бичгийн)

Хэрэв та энэхүү ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл baasantsetseg@scc.mn хаяг болон +976 8807-7702 дугаараар холбогдоно уу.