Job Openings
Санхүү Удирдлага Хариуцсан Дэд Захирал
About the job Санхүү Удирдлага Хариуцсан Дэд Захирал
Ажлын байр: Санхүү Удирдлага Хариуцсан Дэд Захирал
Байгууллага: Групп компани
Байршил: Улаанбаатар
Гүйцэтгэх үүрэг
- Группийн хэмжээнд охин компаниудын бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх;
- Группийн охин компанийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргалт, бизнесийн судалгаанд оролцож дэмжлэг үзүүлэх;
- Шинэ төслийн зах зээлийн судалгаа, тооцоолол, төлөвлөлт хийх;
- Группийн болон охин компаниудын урт болон богино хугацааны санхүүгийн төлөвлөлт боловсруулах, нэгтгэх, хэрэгжүүлтийг удирдах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Төлөвлөгөө, гүйцэтгэлийн тогтмол хяналт хийж шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;
- Группийн санхүүгийн үр ашгийг тогтвортой өсгөх, санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой ашиглах, санхүүгийн эрсдэлийг бууруулах;
- Чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлж, группийн хэмжээнд хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Санхүүгийн гүйцэтгэлийн тайлан гаргаж, ашигт ажиллагаа болон зардлын үр ашгийг шинжилж дүгнэлт өгөх, авах арга хэмжээ тодорхойлох, хэрэгжүүлэх;
Тавигдах шаардлага
- Санхүүгийн менежмент болон Бизнес удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Санхүү болон Бизнесийн үйл ажиллагаа удирдаж ажилласан 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Санхүүгийн модел, төсөв, тайланг ажил үүрэгтэй ашиглах чадвартай;
- Логик сэтгэлгээтэй, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай;
- Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх хурдтай, оновчтой санал дэвшүүлэх чадвартай;
- Дижитал санхүүгийн хэрэгсэл, программ хангамж (Excel advanced, ERP систем гэх мэт, PBI)-ыг чөлөөтэй ашигладаг;
- Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй;
- CFA зэрэгтэй бол давуу тал болно;
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.