Job Openings
Head of Sales department
About the job Head of Sales department
Хийн түлшний салбарын хөгжлийг түүчээлэгч томоохон компанид Борлуулалтын Албаны Дарга ажлын байранд таныг урьж байна.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг
- Борлуулалт, санхүүгийн ашигт ажиллагааны шинжилгээ, онол арга зүйг үндэслэн борлуулалтыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Компанийн удирдлагын тушаал шийдвэр, эрх зүйн үр дагавартай баримт бичгийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг танилцуулах ажилд өдөр бүр хяналт тавьж албаны ажиллагсдад үүрэг даалгавар чиглэл өгч, биелэлтийг шалгах, удирдан зохион байгуулах;
- Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх;
- Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зүгээс санал оруулах, хяналт тавих
Үндсэн чиг үүргийн хүрээнд хийгдэх ажлууд
- Хэрэглэгч /харилцагчдад/ худалдах хийн түлшний үнийн бодлого тэдний хэрэгцээ шаардлагад тулгуурлан богино болон урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж удирдан зохион байгуулна;
- Бүс нутаг болон тухайн газруудад зориулсан урьдчилсан судалгаа хийж борлуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэхэд зах зээлийн багтаамж, борлуулалтын үр ашгийг төсөвлөх
- СЭЗА-тай хамтарч санхүүгийн үр дүнгийн шинжилгээ хийх, шинэ стратегийг санаачилж хэрэгжүүлнэ;
- Зах зээлийн судалгааг албаны хэмжээнд, судалгааны компани, маркетингийн багтай хамтран гаргаж тулгарч болзошгүй эрсдэл болон өрсөлдөөнийг хянаж, авах арга хэмжээг төлөвлөж ажиллах;
- Одоогийн эрэлт, нийлүүлэлт, өрсөлдөж буй хандлагууд, эдийн засгийн индикаторууд болон өрсөлдөгчийг ажиглан борлуулалтын зах зээлийн багтаамж, үнэ зэргийг хянаж, өрсөлдөгч байгууллага, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийг татаж харилцагчийн тоог нэмэгдүүлэх;
- Худалдан авалтын хэмжээ их буюу голлох харилцагч, хэрэглэгчидтэй хамтын ажиллагааг сайжруулж, хөгжүүлнэ;
- Хэрэглэгчидтэй төлөвлөгөөний дагуу уулзалт зохион байгуулж тэдний хэрэглээ, хүсэл сонирхол, зарцуулалт, санал гомдлыг хянах;
- Борлуулалтын удирдлага /менежментийн дэлгэрэнгүй стратегийг төлөвлөж хэрэгжүүлэн багийн амжилт, ашигт ажиллагааг хамгийн оновчтой байдлаар зохион байгуулах;
- Албаны хүний нөөц бүрдүүлэх, хадгалах чиглэлээр ЗХНА-тай хамтарч ажиллах;
- Борлуулалтын болон жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангуулах;
- Хариуцсан ажлын чиглэлээр дүрэм журам, заавар зөвлөмж боловсруулах, шинэчлэн батлуулж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
- Төлөвлөсөн зорилтуудын хүрээнд ажилтан тус бүрт хэмжигдэхүйц төлөвлөгөө, гүйцэтгэлийн зорилтуудыг тавьж хяналт тавин ажиллах;
- Алба нэгж хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог зохицуулж хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой, үр ашигтай хэлбэрийг нэвтрүүлж мэргэжлийн удирдлагаар хангах
- Харъяа яам, агентлаг, хяналт шалгалтын байгууллагаас явуулж буй үзлэг шалгалтанд шалгуулах, өгсөн үүрэг даалгаварыг хугацаа алдалгүй биелүүлж, холбогдох албан тушаалтанд хариу мэдэгдэх;
- Компаний стратегийн зорилго, зорилтуудыг ханган биелүүлэхийн төлөө ажиллаж, чанарын удирдлагын тогтолцооны /төлөвлө-хий-хяна-сайжруул/ зарчимд нийцүүлэн ажиллах;
- Компаний дотоод журам болон өөрийн хариуцсан ажилтай холбогдолтой дүрэм журам, норм стандартуудыг мөрдөж ажиллах;
- Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ санал санаачилга гарган хэрэгжүүлж, үйл ажиллагаанд ахиц гаргах;
- Ажлын байрны эмх цэгцийг хангаж, хариуцсан ажлын нууцыг хадгалж ажиллах;
- Холбогдох ажилтануудын ажлын төлөвлөгөө, тайланг сар бүр гаргуулан авч нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг хангуулах;
- Алба нэгжийн удирдлагуудтай хамтран ажиллагсдыг шагнал урамшуулалд тодорхойлох ажлыг зохион байгуулах;
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, худалдааны чиглэлээр магистр зэрэгтэй.
- Багийн ажил, харилцаа, манлайллын ур чадвавартай
- Дайчин, үр дүнд тулгурладаг, санаачлагатай
- Бизнесийн хэлэлцээрүүдийг нээж хаах чадвартай
- Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
- Төлөвлөх, удирдан зохион байгуулах, зөвлөх, багшлах, хянах, гэрээ байгуулах
- Идэвх санаачлагатай, өндөр хариуцлагатай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Хүргэлт түгээлт, засвар үйлчилгээ, угсралт холболт, оффисын ажилчдыг удирдан зохион байгуулах
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшинтэй байх /IBT-72-оос дээш оноотой байх
- Монгол хэлний бичгийн чадвар өндөр байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх
Дэлгэрэнгүй мэдээллийг +976 8818-6868 дугаараас холбогдон авна уу