Job Openings
Operation Manager
About the job Operation Manager
Ажлын байр: Үйл Ажиллагаа Хариуцсан Менежер
Байгууллага: Шатахуун, газрын тос худалдаа, борлуулалт
Байршил: Улаанбаатар, Монгол
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн удирдлага, захирлуудын тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлж, дэмжиж ажиллах
- Компанийн бизнес төлөвлөгөө боловсруулах, төсөв, гүйцэтгэлийг хянаж тайлагнах, компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, өргөжүүлэх, ашгийг нэмэгдүүлэх,
- Үйл ажиллагаатай холбоотой бодлого, дүрэм, журмыг санаачлах, төслийг боловсруулах, өөрчлөлт шинэчлэлт оруулан батлуулах, тэдгээрийг ажилчдад таниулан мөрдүүлэх, үр дүнг хянах, хэрэгжилтэнд хяналт тавьж, цаашдын үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах,
- Гадны болон дотоодын төлөөлөгчидтэй компанийг төлөөлөн уулзалт зохион байгуулах, төрийн болон хувийн байгууллагуудтай компанийг төлөөлөн ажил зохион байгуулах
- Сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах замаар ажилтнуудыг хадгалах; ажлын орчинг аюулгүй, найдвартай болгоход анхаарч ажиллах; ажилчдын өсөж хөгжих боломжуудыг бий болгож ажиллах,
- Компанийн маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах,
- Компаний импорт, татан авалт, борлуулалт, бараа бүтээгдэхүүн, мөнгөн хөрөнгө, авлага, өглөг үлдэглийн тайланг 7 хоног бүрийн Даваа гаригт удирдлагад тайлагнах
- Үйл ажиллагаанд гарч болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан харж сэргийлэх, удирдлагаар батлуулан шийдвэрлэх, компаний зардлыг хянах
- Захиргааны хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, санхүүгийн зорилтыг хэрэгжүүлэх; шаардлагатай төсвийн мэдээллээ уламжлах; зардлыг хуваарилах; хянах; зөрүүг шинжлэх, тайлагнах
- Ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг дээшлүүлэх олон нийтийн ажил зохион байгуулах, төлөвлөх, тайлагнах,
- Харъяалагдсан ажилчдын сар бүрийн ажлын төлөвлөгөө гүйцэтгэлийг хүлээн авч үнэлгээ өгөх
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлагын мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- 3-с доошгүй жил ажилласан байх,
- Удирдан зохион байгуулах чадвартай, баг хамт олон удирдаж байсан туршлагатай, асуудалд дүн шинжилгээ хийж богино хугацаанд шийдвэр гаргах,
- Хариуцлагатай, зарчимч, бичиг баримт боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, тайлагнах, шийдвэр гаргах,
- Сүүлийн үеийн дэвшилтэт программ хангамж, техник технологи, мэдээллийн орчин, оффис хэрэглээний программууд дээр ажиллах,
- Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавьж тайлагнах,
- Баг хамт олны багаар ажиллах чадварыг сайжруулан, эв нэгдлийг хангаж ажиллах, үйл явцыг удирдах, зохион байгуулах, сургах, сайжруулах, тайлбарлах, бусдыг идэвхижүүлэх,
Холбоо барих: +976 8024-6263, telmen@scc.mn