Job Openings Treasury Dealer

About the job Treasury Dealer

Ажлын байр: Дилер

Байгууллага: Банк санхүүгийн байгууллага

Байршил: Улаанбаатар, Монгол

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Банкны нэрийн өмнөөс харилцагчидтай валютын арилжаа хийх, харилцагчийн захиалгыг биелүүлэх;
  • Валютын суурь болон техник шинжилгээ хийх;
  • Банкны валютын нөөц, чөлөөт эх үүсвэрийг үр ашигтайгаар удирдах;
  • Олон улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн талаар тайлан, мэдээлэл гаргах

Ерөнхий шаардлага:

  • Эдийн засаг, банк санхүү чиглэлээр дотоодод /МУИС-ЭЗС, СЭЗДСургууль/, эсхүл гадаадад тус чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх;
  • Макро эдийн засаг, ханшийн чиглэлийн судалгаа, шинжилгээ хийх чадвартай байх;
  • Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй байх. /Бусад гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
  • CFA цол эзэмшигч, эсвэл аль нэг түвшинд тэнцсэн бол давуу тал болно;
  • Логик сэтгэлгээтэй, асуудалд дүн шинжилгээ хийх, оновчтой хувилбар дэвшүүлэн гаргах чадвартай;
  • Ярианы болон харилцааны бусад ур чадварыг эзэмшсэн байх;
  • Суралцах, хөгжих эрмэлзэлтэй байх;

Нэмэлт мэдээлэл:

  • Системийн хэмжээнд өрсөлдөхүйц, цаашид өсөх цалин урамшуулал;
  • Банкны журмын дагуу олгогдох бүх төрлийн хөнгөлөлт, хангамжууд;
  • Хотын төвийн, орчин үеийн тохилог оффис;
  • Шинэ залуу хамт олон;
  • Цаашид дэвших боломжтой карьер хөгжил;
  • Уян хатан цагаар ажиллах боломж;
  • Шударга ил тод, нээлттэй соёл таныг хүлээж байна.

Холбоо барих: +976 8024-6263, telmen@scc.mn