Job Openings Director of the Asset and Liability Management Department

About the job Director of the Asset and Liability Management Department

Ажлын байр: Актив Пассив Удирдлагын Хэлтсийн Захирал

Байгууллага: Монголын тэргүүлэх банк санхүүгийн байгууллага

Байршил: Улаанбаатар, Монгол

Гүйцэтгэх үүрэг:

  • Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, банкны бусад газар, нэгжтэй хэлтсийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах;
  • Банкны Эрсдэлийн бодлого, Актив, пассивын бодлогын хүрээнд Актив, пассивын хосолсон удирдлагыг хэрэгжүүлэх;
  • Банкны балансын бүтцэд холбогдох судалгаа, шинжилгээнүүдийг хийх, удирдлагыг мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд актив, пассивын хорооны хуралд танилцуулж шийдвэр гаргуулах болон хүүгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино.

Тавигдах шаардлага:

  • Банк санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Эконометрик, Математик чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан байх;
  • CFA, ACI Diploma, CTP зэрэгтэй;
  • Банк санхүүгийн салбарт мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • Судалгаа шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх ур чадвартай;
  • Дүрэм журам, стандарт, хуулийн мэдлэгтэй байх;
  • Эрсдэлийг урьдчилан тооцоолох, баримт бичиг боловсруулах ур чадвартай;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний мэдлэгтэй;
  • Зах зээл болон маркетингийн мэдлэгтэй байх;
  • Удирдах чиглүүлэх, ятган үнэмшүүлэх, бусдыг хөгжүүлэх, танилын сүлжээ үүсгэх ба түншлэл тогтоох ур чадвартай;
  • Бизнесийн хурц ухаантай байх ур чадвартай байх

Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл undral@scc.mn хаяг руу мэдээллээ явуулаарай.

Холбоо барих утасны дугаар: 99804815