Job Openings Specialist

About the job Specialist

Ажлын байр: Мэргэжилтэн
Байгууллага: Монголын томоохон Банк
Байршил: Улаанбаатар, Монгол

Ажлын байрны тодорхойлолт:

- МТ газруудын төслүүдийн худалдан авалтын удирдлага болон санхүү бүртгэл, гэрээ болон вендорын удирдлагыг хариуцан ажиллана

Үндсэн үүрэг, үндсэн шаардлага:

- МТ-н OPEX, CAPEX болон санхүүгийн төсөв, санхүүгийн мэдээллийг боловсруулах, төсвийн гүйцэтгэл зарцуулалтын мэдээллийг бүртгэх, гүйцэтгэлийг төсөвтэй харьцуулах, хянах, тайлагнах
- МТ-н OPEX, CAPEX төсвийн зарцуулалтын санхүүгийн гүйлгээний баримт бичгийг боловсруулах, санхүүгийн гүйлгээг цаг тухайд нь хийж хаах
- МТ биет бус худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулах, худалдан авах бодлого журмын дагуу баримт бичгийг боловсруулах, хурлын протокол хөтөлж холбогдох хүмүүсээр батлуулах, мөн холбогдох презентаци болон бусад материалыг эмхлэн хавсаргах, худалдан авалтын тайлан боловсруулах
- МТ биет бус худалдан авалтын үйл ажиллагаанд сонгогдсон вендортой загвар гэрээний дагуу гэрээг байгуулах, хүлээн зөвшөөрөгдөх эрсдлийн дотоод лимитийг хангах ажиллах
- МТ-н санхүү вендорын удирдлагын баримт бичгийн хяналтыг хийх хадгалалт архивлалт стандарын дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавих баримт бичгийн удирдлагыг хариуцан хэрэгжүүлэх
- Өөрийн хариуцаж буй өдөр тутмын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, сайжруулах санал санаачлага гарган ажиллах

Мэргэжлийн ур чадвар:

- Бакалавр болон түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага
- 1 ба түүнээс дээш жил дунд ба томоохон байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж ерөнхий ажлын туршлага хуримтлуулсан байх
- Санхүүгийн үзүүлэлтийг ойлгож, дүн шинжилгээ хийх чадвартай байх
- Санхүүгийн удирдлага болон бүртгэл тооцоо хийж байсан туршлагатай байх
- Гэрээ худалдан авалтын удирдлагын туршлагатай байх
- Хэрэглээний програмууд дээр ажилладаг байх
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
- Хувийн зохион байгуулалт (цагийн менежмент, ажлын төлөвлөлт, багийн ажиллагаа) сайтай байх
- Шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээнд үндэслэдэг байх
- Байнгын сайжруулалтыг эрэлхийлдэг байх
- Байнгын өөрчлөлт хийгддэг орчинд зохицон ажиллаж
- Бие даан судалгаа, тоон мэдээлэлтэй ажиллах, бичиг баримт боловсруулах чадвартай байх

Холбоо барих: 9903-1574
Анкет/CV явуулах холбоос: Amarzolboo@scc.mn