Job Openings Маркетингийн ахлах ажилтан

About the job Маркетингийн ахлах ажилтан

Ажлын байр: Маркетингийн ахлах ажилтан

Байгууллага: Үндэсний үйлдвэрлэгч компани

Байршил: Улаанбаатар хот, Монгол улс

Ажлын байрны үүрэг:

- Компанийн хэмжээний маркетингийн стратеги бодлого, гадаад болон дотоод харилцааны төлөвлөгөө боловсруулах, тэдгээртэй холбоотой үйл ажиллагаа хариуцах

- Бизнесийн гадаад болон дотоод орчны шинжилгээ хийх

- Маркетингийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өөрийн удирдлага дор байгаа ажилтнуудыг манлайлан удирдах, нэгжийн гүйцэтгэлийн үнэлгээг үнэн зөв хийж, ажилчдыг урамшуулдаг байх

- Хэрэглэгч, харилцагчийн үйлчилгээг хөгжүүлэх, худалдаа үйлчилгээний стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, компанийн бизнес, үйл ажиллагааг эергээр сурталчлан таниулах, Компанийн нэр хүндийг дотоодод улам өсгөн нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахад биечлэн манлайлан оролцох;

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Маркетинг, бизнесийн удирдлагын аль нэг чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

- Маркетингийн чиглэлээр удирдах албан тушаалд ажиллаж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай

- Баримт бичиг боловсруулах төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт хийх чадвартай

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэйБаримт бичиг боловсруулах төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт хийх чадвартай

- MS Power point программ дээр ахисан түвшинд ажилладаг байх

- Харилцааны өндөр ур чадвартай, санаачлагатай шинийг эрэлхийлэгч

Дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл undral@scc.mn хаяг руу өөрийн CV-г илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утасны дугаар +976 9980-4815.