Job Openings
Ахлах Аудитор
About the job Ахлах Аудитор
Ажлын байр: Ахлах Аудитор
Байгууллага: Монголын тэргүүлэгч газрын тосны компани
Байршил: Улаанбаатар, Монгол
Ажлын байрны зорилго
- Бизнесийн үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээнд суурилан компанийн дотоод хяналтын үйл ажиллагаа үр дүнтэй, үр ашигтай хэрэгжиж буй эсэхэд хараат бус, бие даасан байдлаар баталгаажуулалтын аудит хийх, үнэлгээ өгөх, санал, зөвлөмж хүргүүлэх;
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд эрхэмлэн ажиллах
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус аудит хийх
- Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих
- Удирдлагын нэгдмэл тогтолцоог хэрэгжүүлэх
- Шатахууны мөнгөн талоны хяналт
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага,
- Санхүүгийн удирдлага,
- Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр их дээд сургууль төгссөн.
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх,
- 5-аас дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- Бизнесийн үйл ажиллагаа болон эрсдэлийн удирдлагын талаар суурь ойлголттой;
- Асуудалд дүн шинжилгээ хийх, олон талаас харах, суурь шалтгааныг тодорхойлох чадвартай;
- Ажиглалт, ярилцлага, судалгаа, шинжилгээ, үзлэг, тулган баталгаажуулалт, давтан тооцоолол, сорил, анализ хийх чадвартай;
- Олон зорилтот үүрэг даалгаврыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх чадвартай;
- Бусдыг сонсох, тайлбарлан таниулах чадвартай;
- Тайлан боловсруулах, илтгэх чадвартай;
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Microsoft Office бүлгийн программууд;
- Санхүүгийн Diamond, Infor LN программууд;
- Барилга угсралтын ажлын төсөв зохиох Төсвийн мастер программ;
- Үл тохирлын бүртгэл хяналт, Худалдан авалтын болон Шатахууны мөнгөн талоны программууд дээр ажилладаг байх.
Та дээрх нээлттэй ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл bayandalai@scc.mn хаягаар CV-ээ илгээж эсвэл +976 9009-2332 дугаарт холбогдоно уу.