Job Openings
Дотоод Аудитор
About the job Дотоод Аудитор
Дотоод аудитыг төлөвлөх, гүйцэтгэх замаар хөрөнгийг хамгаалах, СТОУС, НББОУС-ын дагуу бүртгэл хөтлөгдөж байгаа эсэхэд хяналт тавих, үйлчилгээ нь холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах чиглэлээр ажиллах Дотооодын ил уурхайн төсөл дээр Дотоод аудит шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр бакалавраас дээш мэргэжилтэй
- Аудитороор 5 болон түүнээс дээш жил ажилласан
- Англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Microsoft office программ дээр ахисан түвшинд ажиллах чадвартай , дотоод сүлжээ, Internet программууд дээр ажиллах, санхүүгийн болон төлөвлөлтийн програм хангамж дээр ажиллах чадвартай SQL, R-script, Python зэрэг програмуудыг эзэмшсэн бол давуу тал болно.
- Задлан шинжлэх, тооцоолол хийх, өгөдөлд үндэслэн дүгнэх, дүн шинжилгээ хийх
- Баг бүрдүүлэх, манлайлах
- Асуудлыг зөв оновчтой шийдвэрлэх
- Цагийн зөв менежмент
- Эрсдэлийг удирдах
- ОУ-ын стандарт, хууль тогтоомжийн бүрэн мэдлэгтэй, тайлан зөвлөмж боловсруулах чадвартай, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, Аудиторын батламжтай байх