Job Openings Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч

About the job Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч

Албан Тушаалын Нэр: Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч

Гүйцэтгэх Үндсэн Үүрэг:

-  Ерөнхий мэс заслын тасгийн чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх

-  Ерөнхий мэс заслын тасагт харъяалагдах ажилтнуудыг мэргэжлийн мэдлэг, мэдээлэл, удирдлагаар хангах

Ерөнхий мэс заслын тасагт харъяалагдах ажилтнуудыг сургах, чадваржуулах, чиглүүлэх

Ажлын Байранд Тавигдах Ерөнхий Шаардлага:

Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг хүний их эмчээр төгссөн

  • Гадаадын өндөр хөгжилтэй оронд анагаах ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн болон мэргэжил дээшлүүлсэн бол давуу тал болно.
  • Ерөнхий мэс заслын аль нэг чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн
  • Ахлахаас дээш мэргэжлийн зэрэгтэй
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх

Мэргэжил дээшлүүлэх болон бусад эмнэлэгийн салбарын нэмэлт мэргэжил эзэмшсэн, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

Ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг авах бол +976 9926-8013 дугаар луу холбогдоно уу.