Job Openings Chief Accountant

About the job Chief Accountant

Ажлын байр: Ерөнхий Нягтлан Бодогч

Байгууллага: Тээвэр, ложистикийн групп компани

Байршил: Улаанбаатар хот, Монгол улс

Гүйцэтгэх үүрэг:

- Толгой компанийн санхүү бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, санхүү бүртгэлийн нэгжийн ажилтнуудыг өдөр тутмын удирдлагаар хангах

- Группийн санхүүгийн бүртгэлийг НББОУС болон СТОУС-ын дагуу үр ашигтай хөтөлж, удирдлагуудыг санхүүгийн үйл ажиллагааны талаар үнэн бодит, хэрэгцээт мэдээллээр хангах, бусад охин компаниудад чиг үүргийн удирдлагаар хангах

- Группийн хэмжээнд санхүүгийн нэгтгэл тайлагналыг хариуцах

- Группийн хэмжээнд санхүүгийн бүртгэлийн чанарт болон журмын хэрэгжилтэд хяналт хийх

- Группийн хэмжээнд санхүү, татварын тайлангуудыг татварын багц хууль болон бусад хуулийн дагуу, хугацаанд нь үнэн зөв гаргаж, татвар, гааль, НД-ын газруудад цаг хугацаанд илгээж, бусад охин компаниудад зөвлөгөө, чиг үүргээр хангаж ажиллах

Тавигдах шаардлага:

- Санхүү болон НББ-ийн чиглэлээр их дээд сургууль төгссөн

- НББ мэргэжлээрээ 5-аас дээш жил, Ерөнхий нягтлан бодогчоор 3-с дээш жил ажилласан туршлагатай

- Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай

- Аналитик дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай

- Odoo ERP программ дээр ажиллаж байсан туршлагатай

- MS Office программуудыг ахисан түвшинд ашиглаж, үр дүн гаргах чадвартай

- Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, эерэг хандлагатай

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл mailto:undral@scc.mn хаяг руу өөрийн CV-г илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утасны дугаар +976 9980-4815.