Job Openings
Маркетингийн Ахлах Менежер
About the job Маркетингийн Ахлах Менежер
Ажлын байр: Маркетингийн ахлах менежер
Байгууллага: Монголын тэргүүлэгч газрын тосны компани
Байршил: Улаанбаатар, Монгол
Ажлын байрны зорилго
- Компанийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний нэр хүнд, зар сурталчилгааг хариуцан ажиллах, компанийн маркетингийн бодлогын бичиг баримт, бизнес төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх,
- Компанийн зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах, борлуулалтад дэмжлэг үзүүлэх
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Маркетингийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, компанийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний нэр хүндийг өсгөх, таниулах
- Компанийн зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах, борлуулалтад дэмжлэг үзүүлэх Мэдээлэл солилцоо
- Судалгаа хийх
- Мэдээ, тайлагнал
- Харилцагчийн үйлчилгээ
Ажлын байранд тавигдах шаардлага
- Маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил
- Шинжлэн шүүн тунгаах, учир шалтгааны холбоо хамаарлыг тогтоох, нэгтгэн дүгнэх аналитик, логик сэтгэлгээ
- Шинэчлэн сайжруулах, шинийг зохиомжлох, зургаар илэрхийлэх, оновчтой шийдэл сонгох, үр дүнд хүргэх бүтээлч сэтгэлгээ
- Мэдээлэл цуглуулах, өгөгдлийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, асуудлыг шийдвэрлэх
- Нөхцөл байдлыг үнэлэх, дасан зохицох, удирдах чадвартай
- Тодорхой ойлгомжтой ярих, бичих, тайлбарлах, гэрээ байгуулах, хүмүүстэй харилцах хэл яриа, бичгийн харилцааны чадавхи
- Төлөвлөх зохион байгуулах, биелэлтийг хангах чадавхи
- Багаар ажиллах, тайлагнах ур чадвартай
Та дээрх нээлттэй ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл bayandalai@scc.mn хаягаар CV-ээ илгээж эсвэл +976 9009-2332 дугаарт холбогдоно уу.