Job Openings
Сэлбэгийн Худалдааны Төлөөлөгч
About the job Сэлбэгийн Худалдааны Төлөөлөгч
Ажлын байр: Сэлбэгийн худалдааны төлөөлөгч
Байгууллага: Уул Уурхайн Тоног Төхөөрөмж
Байршил: Улаанбаатар, Монгол
Гүйцэтгэх үүрэг:
- Сэлбэгийн борлуулалтын үйл ажиллагааг өргөжүүлэх бүх талын аргыг судлах, хэрэгжүүлэх ажлыг хариуцах
- Харилцагчдад сэлбэгийн үнийн санал гаргаж өгөх, танилцуулах
- Борлуулалтыг дэмжих үйл ажиллагаанд шууд оролцох, компанийг төлөөлөн харилцагчидтай уулзах
- Өөрийн хариуцан ажиллаж буй сэлбэгийн борлуулалттай холбоотой зах зээлд нэвтрүүлэх ажлыг бүрэн хариуцан ажиллах
- Сэлбэгийн үнийн саналыг удирдлагуудтай зөвшилцөн боловсруулах
- Гадаадын болон дотоодын байгууллагуудтай үр ашигтай харилцах хамтын ажиллагааг нэмэгдүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэх
- Ажлын төлөвлөгөөг сар, улирлаар гаргах, бизнес төлөвлөгөө боловсруулах, ажлын тайлан мэдээг удирдлагуудад тухай бүр мэдээллэн, танилцуулах
- Харилцагч нартай хийгдэх сэлбэгийн худалдааны гэрээний бүх зүйл заалтууд болон нөхцлийг сайтар мэддэг байх
- Сэлбэгийн худалдаатай холбоотой үйл ажиллагаанд ороцох, зохион байгуулах
- Төлбөрийн төлөлттэй холбоотой асуудал дээр хяналт тавьж, харилцагч байгууллагад мэдэгдэж шуурхай арга хэмжээ авч ажиллах
- Захиалгатай холбоотой мэдээлэл, бичиг баримтыг бүрэн болгож файл үүсгэх, бүх баримт харилцагчын гарын үсгээр батаалгажсан байхад анхаарч ажиллах
- Сэлбэг татан авалттай холбоотой тээвэр болон гаалийн ажлыг шаардлага гарсан тохиолдолд цаг алдалгүй, хариуцлагатай хийж гүйцэтгэх
- Харилцагч компани болон шинээр нэмэгдэх харилцагчийн тоног төхөөрөмжийн шаардлагатай сэлбэгийн бэлэн байдлыг ханган төлөвлөгөө гарган ажиллах
- Захиалагдсан сэлбэг Улаанбаатар хотын агуулах дээр ирэх хүртэлх мэдээллийг үйлдвэрлэгчээс цаг тухай бүрт нь шаардан авж удирдлагыг болон ажилчдыг мэдээллээр хангах
- Сар бүрийн дундуур хийж гүйцэтгэсэн алжын явцын биелэлтийн талаар удирдах албан тушаалтандаа тайлагнаж байх
- Хугацаа хэтрэлттэй үндсэн эд ангийн мэдээлэлүүдийг харилцагчид танилцуулж борлуулалтан дээр анхаарч ажиллах
- Сэлбэг засвар худалдаа хариуцсан мэргэжилтэнтэй нягт хамтран ажиллах
- Харилцагч компанийн гаргасан гомдол, саналыг хүлээн авч яаралтай шийдвэрлэх арга замыг хайх
Мэргэжлийн шаардлага:
- Механик инженер, Уул уурхайн төлөвлөлтийн инженер, Бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр их, дээд сургууль төгссөн байх
- Захиргаа, хүний нөөцийн чиглэлээр 3-ээс дээш жилийн ажлын туршлагатай
Бусад ур чадвар:
- Техникийн болон ярианы англи хэлний дунд болон түүнээс дээш мэдлэгтэй
- Компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
- Судалгаа шинжилгээ хийх, илтгэх, тайлагнах чадвартай
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Хариуцлагын түвшин өндөр
- Идэвхи санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Асуудлыг шийдвэрлэх, харилцааны соёлтой
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн CV-г enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.