Job Openings Чанар Хяналтын Инженер /Засал/

About the job Чанар Хяналтын Инженер /Засал/

Албан тушаал , ажлын байрны тодорхойлолт:

  • Барилгын заслын ажлыг чанартай, стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавих, баримтжуулах
  • Барилгын заслын ажилд хэрэглэж буй материал хийц эдлэл, гүйцэтгэл нь зураг төсөл, барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд чанарын хяналт тавих, тайлаглах
  • Ажил гүйцэтгэл болон материал нь чанарын шаардлага хангасан эсэхийг магадалж шалгах хуудсыг баталгаажуулах
  • Барилгын заслын ажлыг чанартай гүйцэтгэхэд дагаж мөрдөх технологийн зааварчилгаа, холбогдох баримт бичгийг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих
  • Чанарын менежментийн тогтолцооны үйл ажиллагааны тайлан, үл тохирол, сэргийлэх, залруулах ажиллагааны үр дүн, сарын ажлын гүйцэтгэлийн талаар удирдлагуудад тайлангийн драфтын дагуу тайлагнах

Мэргэжлийн шаардлага:

  • Барилгын инженер чиглэлээр гадаад дотоодын их дээд сургууль төгссөн, Мэргэжилээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Мэргэжилийн программ болон хэрэглээний программ дээр бүрэн ажиллах чадвартай
  • Төлөвлөх, зохион байгуулах, хянах, тайлагнах ур чадварт суралцсан
  • Багаар ажиллах болон дасан зохицох, байгууллагын харилцааны менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжид суралцсан
  • Томоохон барилгын төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно

Шаардагдах ур чадвар:

  • Мэргэшсэн инженер бол давуу тал болно

Бусад шаардлага:

  • Ажлын гүйцэтгэлийг хянаж, зөрчлийг арилгах талаар шаардлага тавьж ажиллах
  • Багаар ажиллах, шийдвэр гаргах хариуцлага хүлээх чадамжид суралцсан
  • Баримтуудыг цаг тухай бүрт баталгаажуулж, архивлах

Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал 88186868 дугаарт холбогдох болон enkhjin.s@scc.mn хаягт CV-ээ илгээгээрэй.