Job Openings Shift Engineer

About the job Shift Engineer

Ажлын байр: Ээлжийн Инженер

Байгууллага: Сэргээгдэх эрчим хүч

Байршил: Дорноговь, Монгол

Ажлын байрны зорилго:

  • Цахилгаан эрчим хүчийг найдвартай үйлдвэрлэх үйл ажиллагааг диспетчерийн зохицуулалт хийх, шуурхай удирдлагаар хангах, Нэгдсэн сүлжээний дүрэм, ААД, ТАД болон бусад хууль дүрмийн зөрчилгүй ажиллаж дэд станцын шуурхай ажиллагааг ээлжийн хугацаанд удирдан зохион байгуулах.

Ажлын байрны зорилт:

  • Хариуцсан дэд станцын тоноглолын найдвартай ажиллагааг ээлжийн хугацаанд ээлжийн ахлах инженерийн удирдлага дор бүрэн хангах;
  • Ээлжийн ахлах инженерийн шийдвэрээр сэлгэн залгалтыг батлагдсан хөтөлбөр болон сэлгэн залгалтын хуудсын дагуу түргэн шуурхай зөв хийж гүйцэтгэх;
  • Ажлын байрны аюулгүй ажиллагааг хангаж аюул осолгүй, хөдөлмөрийн сахилга баттай ажиллах;
  • Ээлжийн хугацаанд хариуцсан дэд станц, шугам тоноглолын хэвийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, үзлэгийг чанартай хийх, гэмтлийг илрүүлж, мэдээлэн ажилласан байх;
  • Сэлгэн залгалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу, ТАД, ААД-ийн зөрчилгүй түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн байx
  • Ажлын байранд зохих дүрэм журмыг мөрдөж аюулгүй ажиллагаа болон сахилгын зөрчилгүй ажилласан байх;

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой, Бакалаврын зэрэгтэй байх
  • Эрчим хүчний шинэ тоноглолууд дээр ажиллах мэдлэгийг эзэмшсэн байх
  • Дэд станц, цахилгаан сүлжээний схем, горим, тоноглолын ашиглалт, засвар үйлчилгээний ажлын дадлагатай, мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан байх
  • Тогтмол гүйдлийн схем, цахилгаан схем, 0,4 кВ-ын дотоод хэрэгцээний схем зэргийг унших чадвартай байх;
  • Сэлгэн залгалт хийх, тоноглолын гэмтлийг тодорхойлж устгах чадвартай байх;
  • Компьютер, интернет цахим орчинд оффис, хэрэглээний, мобайл программыг бүрэн ашиглаж чаддаг байх;

Холбоо барих: +976 8024-6263, telmen@scc.mn