Job Openings
Diesel Technician
About the job Diesel Technician
Ажлын байр: Суурин дизелийн цахилгаан станцын дизелийн машинч
Байгууллага: Уул уурхай, Хайгуул
Байршил: Улаанбаатар, Монгол
Үндсэн үүрэг:
- Сайт дээрх бүх генераторуудын засвар үйлчилгээг хариуцах.
- Генераторт хийгдсэн ажлуудыг өдөр тутмын ажлын гүйцэтгэлийн хөтлөх.
- Генераторын ажиллагаанд үүссэн тодорхой асуудал болон гарч буй зардалыг тооцож, мэдээллэх.
- Генераторуудын хэвийн ажиллагаанд хяналт тавьж, хийгдэх засвар үйлчилгээг төлөвлөхөд туслах ажилла.
- Генераторт үүссэн гэмтэл, доголдолыг шууд удирдлагадаа нэн даруй мэдээллэх
- Уулын болон боловсруулах хэлтэстэй нягт хамтран ажиллах
- Генераторуудын дизель түлшний хэрэгцээг хянах
- Оношлох хэрэгсэл ашиглан генераторуудын цахилгааны болон электроны холбогдолтой асуудлуудыг илрүүлэн тогтоох
- Генераторуудын эвдрэлтэй эд ангийг оношлох зорилгоор туршилтууд хийж гүйцэтгэх.
- Оношлох хэрэгслийн зааснаар ирээдүйд гарч болзошгүй эвдрэлийн талаар мэдэгдэж байх.
- Генераторуудын цахилгааны системийг засварлах.
- Генераторуудын цахилгаан эд ангийг сольж тавих.
- Генераторуудын эд ангиудыг цэвэрлэх, турших.
- Генераторуудад шаардагдах эд ангийг цаг тухайд нь бэлэн байлгах зорилгоор тэдгээрийг захиалах ажилд дэмжлэг үзүүлэх.
- Генераторын ажиллагааг бэлэн байдалд ямагт байлгах зорилгоор эвдрэлтэй эд анги, системүүдийг цаг тухайд нь солих
Албан тушаалд тавигдах шаардлага:
- Цахилгааны инженерийн бакалавр зэрэг болон өндөр хүчдэлтэй ажиллах хүчинтэй сертификаттай
- Монгол Улсын жолооны B ангилалтай үнэмлэхтэй
- Генераторын асуудлуудыг цогцоор нь дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх мэргэшсэн мэдлэгтэй
- Цахилгаан, агаарын орох гарах систем, түлшний систем болон хөдөлгүүрийн талаар өндөр мэдлэгтэй
- Эвдрэл, гэмтэлд дүн шинжилгээ хийх чадвартай
- Тулгарсан асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай
- Холбогдох чиглэлээр ажилласан 2 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Ерөнхий болон техникийн англи хэлний мэдлэгтэй
Мэдээлэл авах холбоос: +976 8818-6868, enkhjin.s@scc.mn