Job Openings
Workshop Cleaning Serviceman
About the job Workshop Cleaning Serviceman
Ажлын байр: Засварын цехийн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан ажилтан
Байгууллага: Хөдөлгүүр, генераторын үйлдвэрлэлийн компани
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Ажлын байрны зорилго:
Засварын цехийн супервайзорын шууд удирдлага дор засварын цехийн өдөр тутмын цэвэрлэгээг хариуцан, хөдөлгүүрийн засварийг тоос шороогүй цэвэр орчинд гүйцэтгэх боломжоор хангах
Гүйцэтгэх үүрэг:
- Засварын цехийн доторх цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдлыг хангах, тоос, тос бохирдлыг зайлуулах
- Сэлбэг багажны тавиур дээрх тоос бохирдлыг цэвэрлэх
- Цугларсан хогийг зайлуулж, хогийн савыг суллах
- Шаардлагатай үед тоос сорогч ашиглан цэвэрлэгээ хийх
- Явган хүний зам талбай, машин зам, зогсоолын цас цэвэрлэх
- Оффисын болон засварын цехийн гадна орчны цэвэрлэгээг хариуцах
- Цэвэрлэгээ, үйлчилгээний талаар дуудлага, гологдолгүй, санаачлагатай ажиллаж, үйлчлүүлэгчдийн хүсэлтийг тухай бүрт шийдвэрлэх
- Барилгын ерөнхий засвар арчлалт харицсан ажилтны эзгүйд супервайзорын зааварчилгаагаар аюулгүй ажиллагаанд нийцүүлэн тодорхой үүргүүдийг хавсран гүйцэтгэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах
- Засварын цехийн супервайзорын зааварчилгаагаар, аюулгүй ажиллагааны журмыг баримтлан бусад үүргийг, тухайлбал сэлбэг, багаж хэрэгсэл зөөх, байрлуулах ажлуудыг гүйцэтгэх
- Камминсын болон Эс Си Си-ийн аюулгүй ажиллагааны журмыг чанд мөрдөн ажиллах
- Олгосон ажлын багаж, хувийн хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу гамтай, зөв ашиглах, эвдэрч гэмтсэн, цаашид ашиглах боломжгүй болсон тохиолдолд холбогдох ажилтанд хэлж шинээр солиулах
Тавигдах шаардлага:
- Бүрэн дунд боловсролтой
- Өмнөх ажлын туршлагатай
- Аюулгүй ажиллагааны мэдлэгтэйе
- Ажилсаг, санаачлагатай, зөв хандлагатай, тогтвортой ажиллах
- Өдөр тутмын гүйцэтгэл
- Үүрэг даалгаврын биелэлт
- Дотоод үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж
- Осол авааргүй ажилласан байдал
Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл odgarig@scc.mn хаяг руу өөрийн CV-г илгээгээрэй. 8955-1216 дугаар луу залгаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.