Job Openings Assistant to CEO

About the job Assistant to CEO

Ажлын байр: Захирлын туслах
Байгууллага: Монголын томоохон газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулагч байгууллага
Байршил: Улаанбаатар, Монгол

Ажлын байрны зорилго:

Гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, ажлын зохион байгуулалтыг хийх, компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа баримт бичгүүдийг журам стандартын дагуу хөтлөн, бүртгэх, хадгалах, архивлах ажлыг гүйцэтгэх.

Гүйцэтгэх үүрэг:

  • Гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх, хурал уулзалтын цаг, өдрийг зохицуулах, Захирлын зөвлөлийн хурал болон уулзалтуудыг зохион байгуулах
  • Гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаврыг холбогдох ажилтнуудад хуваарилах
  • Гүйцэтгэх захирлын ахуйн хэрэглээг сар бүрийн 1-3-ний өдрүүдэд хийх
  • Компанийн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөж байгаа баримт бичгүүдийг дугаарлах, хадгалах, бүртгэх, хүргэх, ирсэн, явсан, гүйцэтгэх захирлын тушаалуудыг стандартын дагуу бүртгэн хөтлөх, ирсэн бичгийн хэрэгжилтэнд хяналт тавих
  • Гүйцэтгэх захирлын тушаал, ирсэн явсан албан бичгүүдийг журам стандартын дагуу архивлах

Тавигдах шаардлага:

  • Архив, бичиг хэрэг, гадаад харилцаа, эрх зүй, хүний нөөцийн удирдлагын бакалавр
  • 1 жил ба түүнээс дээш ажилласан дадлага туршлагатай
  • МУ-ын хэмжээнд мөрдөгдөж байгаа архивын журам хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээд түвшний мэдлэгтэй
  • Харилцааны ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалттай
  • Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай
  • Microsoft Office - хэрэглээний түвшинд
  • Microsoft excel - хэрэглээний түвшинд
  • Microsoft power point - хэрэглээний түвшинд Санхүүгийн Diamond, Infor LN программууд;

Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл bayandalai@scc.mn хаягаар шинэчилсэн CV -ээ илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг +976 9009-2332 дугаараас аваарай.