Job Openings Ерөнхий Нягтлан Бодогч

About the job Ерөнхий Нягтлан Бодогч

Ажлын байр: Ерөнхий Нягтлан Бодогч
Байгууллага: Дотоодын Групп Компани
Байршил: Улаанбаатар, Монгол

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  • Компанийн санхүү, Нягтлан Бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам /МУ-ын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын багц хуулиуд, Нийгмийн даатгалын багц хуулиуд, Аудитын тухай хууль/-ийн хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж, холбогдох тайлан балансыг хугацаанд нь гаргах, хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллах;
  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах;
  • Нягтлан бодох бүртгэлийн системийн шийдлийг оновчтой боловсруулах, бодлогыг тодорхойлох;
  • Компанийн санхүүгийн гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд судалгаа, шинжилгээ хийх, хяналт тавих, тайлагнах, санал боловсруулах;
  • Санхүүгийн эх үүсвэрийг үр дүнтэй удирдах талаар санал дүгнэлт гарган, шийдвэрлүүлж хэрэгжүүлэх;
  • Компанийн нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих
  • Санхүүгийн хяналт шалгалт хийх;
  • Тооцооны нягтлан бодогч, нярав нарт хяналт тавих, чиглүүлэх, удирдлагаар хангах;

Тавигдах шаардлага:

  1. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  2. Мэргэжлээрээ 10-аас дээш жил түүний сүүлийн 5-аас дээш жилд нь Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан туршлагатай.
  3. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй (татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч бол давуу тал болно)
  4. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  5. Баг удирдах чадвартай, Багийн гишүүний эрх үүргийг ухамсарлан хэрэгжүүлэх чадвартай
  6. Чиг үүргийн хүрээнд үнэлж дүгнэн асуудлыг шийдвэрлэх ур чадвартай
  7. Даймонд 5.0 дээр ажиллаж байсан бол давуу тал болно

Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл enkhzul@scc.mn хаягаар шинэчилсэн CV -ээ илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 80181119 дугаараас аваарай.