About the job Auto Electrician
Ажлын байр: Автын Цахилгаанчин
Байгууллага: Уул уурхай, Хайгуул
Байршил: Завханмандал, Монгол
Ажлын байрны зорилго:
Цахилгаанчин (Автын) нь уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаан холболт, компьютерт суурилсан тоноглолын угсралт, оношлолгоо, засвар үйлчилгээг хариуцна. Тодруулбал, электрон түлшний насос, авцуулах холбоо, тоормозны систем, автомат жолоодлого, автомат коробка зэрэг эд ангид хийгдэж буй үйлчилгээг хянаж оршиж буй дутагдлуудыг олж илрүүлнэ. Мөн цахилгаан үүсгүүр, хувьсгуур, асаагч хөдөлгүүр, аккумулятор зэрэг эд ангийг шалгах, сольж тавих, засч сайжруулах болон суурилуулах ажлыг хариуцна. Мөн эвдрэлтэй асаалтын систем, цахилгааны утас, гал хамгаалагч, ламп, унтраагуур зэргийг засах, шинээр солих ажлыг тусгайлсан тоног хэрэгсэл ашиглан хийнэ.
Үндсэн үүрэг:
- Оношлох хэрэгсэл ашиглан цахилгааны болон электроны холбогдолтой асуудлуудыг илрүүлэн тогтоох
- Эвдрэлтэй эд ангийг оношлох зорилгоор туршилтууд хийж гүйцэтгэх
- Оношлох хэрэгслийн зааснаар ирээдүйд гарч болзошгүй эвдрэлийн талаар мэдэгдэж байх
- Автомашины цахилгааны системийг засварлах
- Тээврийн хэрэгслийн цахилгаан эд ангийг сольж тавих
- Эд ангиудыг цэвэрлэх, турших
- Тээврийн хэрэгслийн компютерийн системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг оношлох, шаардагдах засварыг хийх зорилгоор системийн дүн шинжилгээ хийх
- Шаардагдах эд ангийг цаг тухайд нь бэлэн байлгах зорилгоор тэдгээрийг захиалах ажилд дэмжлэг үзүүлэх
- Хөдөлмөр болон эд ангитай холбогдох зардал дүрэм журмын дагуу бүртгэгдэж байхын тулд ажлын захиалгыг гаргаж зохих баримтжуулалтыг хийх
- Шаардагдах засвар, суурилуулалтуудыг техникийн нөхцлийн дагуу хийж гүйцэтгэх үүднээс цахилгааны болон гидравликийн схемүүдийг уншиж ойлгох, ашиглах
- Тээврийн хэрэгслийг ажиллагааны бэлэн байдалд ямагт байлгах зорилгоор эвдрэлтэй эд анги, системүүдийг цаг тухайд нь солих
- Аюулгүй ажиллагаанд нөлөөлөхүйц гэнэтийн байдал гарсан тухай дуудлага ирэхэд даруй хариу арга хэмжээ авах.
Албан тушаалд тавигдах шаардлага:
- Автын цахилгааны инженерийн бакалврын зэрэгтэй
- Жолооны В ангиллын үнэмлэхтэй байх, хэрэв С ангиллын үнэмлэхтэй бол давуу тал болно
- Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэлийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар сайн мэдлэгтэй.
- Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гидравлик, агааржуулах систем, түлшний систем болон машины цахилгааны талаар үндсэн суурь мэдлэгтэй.
- Бохирдолын талаар зөв ойлголттой, тосны дээж зөв авах чадвартай.
- Тулгарсан асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай.
- Бие дааж өөрийн мэдлэгээ тасралтгүй нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байх.
- Аюулгүй ажиллагааг мөрдлөгө болгох.
- Уул уурхай эсвэл холбогдох чиглэлээр ажилласан байсан туршлагатай бол давуу тал болно.
- Техникийн Англи хэлний суурь мэдлэгтэй.
Мэдээлэл авах холбоос: +976 8818-6868, Enkhjin.s@scc.mn