Job Openings
Чанар Хяналтын Инженер /Сантехник/
About the job Чанар Хяналтын Инженер /Сантехник/
Албан тушаал , ажлын байрны тодорхойлолт:
- Барилгын халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир ус, салхивчийн ажилтай холбоотой анхан шатны бүх бүртгэл, бичиг баримтууд, ил далд ажлын актуудын хөтлөлтөд хяналт тавих
- Сантехник болон салхивчийн системийн бараа материалуудын техникийн шаардлаг боловсруулах, батлуулах
- Салбар компанийн төслийн ажилтнуудад ажил гүйцэтгэх технологийн зааварчилгааны дагуу сургалт мэдээлэл хүргэх, ажилд мөрдлөг болгох
- Сантехник болон салхивчийн системийн бараа материалын чанарын гэрчилгээг шаардлагатай тохиолдолд (чухал үзүүлэлтүүдийг илэрхийлэхүйц) орчуулж, барилгын баримтад хавсаргах
- Салбар компанийн төслийн ажилтнуудад ажлын чиг үүргийн хүрээнд үүрэг даалгавар, чиглүүлэг, зөвлөмж өгөх
Мэргэжлийн шаардлага:
- Сантехникийн инженерийн чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэргэжилээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай
- Мэргэжилийн программ болон хэрэглээний программ дээр бүрэн ажиллах чадвартай
- Төлөвлөх, зохион байгуулах, хянах, тайлагнах ур чадвартай
- Багаар ажиллах болон дасан зохицох чадвамжтай
- Томоохон барилгын төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно
Шаардагдах ур чадвар:
- Мэргэшсэн инженер бол давуу тал болно
Бусад шаардлага:
- Ажлын гүйцэтгэлийг хянаж, зөрчлийг арилгах талаар шаардлага тавьж ажиллах
- Багаар ажиллах, шийдвэр гаргах хариуцлага хүлээх чадамжид суралцсан
- Баримтуудыг цаг тухай бүрт баталгаажуулж, архивлах
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал 88186868 дугаарт холбогдох болон enkhjin.s@scc.mn хаягт CV-ээ илгээгээрэй.