Job Openings Head of Human Resource Department

About the job Head of Human Resource Department

Ажлын байрны нэр: Хүний нөөцийн албаны дарга

Гүйцэтгэх үүрэг:

  • Ажилчдын ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлэх, байгууллагын дотоод соёлыг хэвшүүлэх
  • Шинэ ажилчдын танилцах уулзалтыг хамтран зохион байгуулах
  • Улирал бүр ажилчдын болон албаны гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх ажлыг зохион байгуулах
  • Жил бүр ажилчдын Цэтгэл хамажийн судалгааг авах, дүгнэх, үр дүнд нь суурилсан төлөвлөгөө гаргах ажлыг зохион байгуулах
  • Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийн хэрэгжилтэд хяналт тавих
  • Байгууллагын хэмжээнд мөрдөгдөх Хүний нөөцийн талаар баримтлах бодлого тодорхойлох, дүрэм, журмын шинэчлэлт, хэрэгжилтийг хангаж ажиллах
  • Улирал тутам холбогдох албадтай хамтран Сонгдо Стар-уудыг тодорхойлох, урамшуулах
  • ТУЗ, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд, захирлуудын зөвлөлөөс гарч буй шийдвэрийг цаг хугацаанд нь ажилчдад мэдээлэх
  • Байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, нээлттэй ажлын байрны бүрдүүлэлтийг оночтой, түргэн шуурхай авч явуулах

Шаардлага:

  • Холбогдох мэргэжлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Бусад хэлний мэдлэг давуу тал болно
  • Багаар ажиллах ур чадвартай
  • EQ сэтгэлгээ, ур чадвар өндөр
  • Дасан зохицох, харилцааны ур чадвартай байх
  • Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч байх
  • Үр дүнд чиглэсэн хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай байх

Дэлгэрэнгүй мэдээллийг 8011-1677 дугаараас холбогдон авна уу