Job Openings Human Resource Manager

About the job Human Resource Manager

Ажлын байр: Хүний Нөөцийн Менежер
Байгууллага: Монголын томоохон газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулагч байгууллага
Байршил: Улаанбаатар, Монгол

Ажлын байрны зорилго:

Компанийн бизнесийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад шаардагдах хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг хүний нөөцийн мэргэжилтэн, хүний нөөцийн ахлах менежер, захиргаа, хүний нөөц хариуцсан захирлын хамт амжилттай хэрэгжүүлэх

Гүйцэтгэх үүрэг:

  • Хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, Сонгон шалгаруулалт, Хүний нөөцийн мэдээллийн сан, Хөдөлмөрийн харилцаа болон бусад ажлуудыг хариуцан ажиллана
  • Хариуцсан чиг үүргийн хүний нөөцийн хэрэгцээг холбогдох удирдлагатай хамтран тодорхойлох, орон тоог төлөвлөхөд санал тусгах
  • Байгууллагын ХН-ийн төлөвлөлтийн дагуу нээлттэй ажлын байранд цаг тухайд нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангахуйц чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх
  • Групп компанийн ХН-ийн бүрдүүлэлтийн асуудлаар бусад компаниудын ХН-ийн мэргэжилтнүүдтэй ажиллах, мэдээлэл солилцох
  • Компанийн Ажилтан сонгон шалгаруулах, ажилд авах журам-ын дагуу ажилтанг сонгон шалгаруулах анхан шатны ярилцлагыг зохион байгуулах, ажилд авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, сайжруулах

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөцийн удирдлага, сэтгэл зүй болон бизнесийн удирдлагын бакалавр
  • 2-оос дээш жил ажиллаж байсан дадлага туршлагатай байх
  • Хүний нөөцийн менежментийн талаар мэдлэгтэй
  • Харилцааны сэтгэл зүй, хүн таних, зан төлөвийг оношлох чадвартай
  • Бусадтай харилцах, бусдыг сонсох, харилцаа холбоо тогтоох чадвартай
  • Харилцааны ур чадвартай байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Дүн шинжилгээ хийж, тайлагнах чадвартай
  • Зохион байгуулах, төлөвлөх ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хэрэглээний программууд, Outlook програмуудыг хэрэглээний түвшинд ашигладаг
  • Сүлжээний болон интернэтийн орчинд ажиллах чадвартай
  • Microsoft power point - хэрэглээний түвшинд Санхүүгийн Diamond, Infor LN программууд;

Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл bayandalai@scc.mn хаягаар шинэчилсэн CV -ээ илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг +976 9009-2332 дугаараас аваарай.