Job Openings Борлуулалтын ахлах ажилтан

About the job Борлуулалтын ахлах ажилтан

Ажлын байр: Борлуулалтын ахлах ажилтан

Байгууллага: Үндэсний үйлдвэрлэгч компани

Байршил: Улаанбаатар хот, Монгол улс

Ажлын байрны үүрэг:

- Компанийн борлуулалтын богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд удирдлагад дэмжлэг үзүүлэх, маркетингтай холбоотой компанит ажлыг удирдан зохион байгуулахад алба нэгжийг манлайлан удирдах;

- Борлуулалтын орлого, ашгийг нэмэгдүүлэхэд зохистой бодлого боловсруулах, түүнд дүн шинжилгээ хийх, Удирдлагад дэмжлэг үзүүлэх, санал санаачилга гарган хэрэгжүүлэх, салбаруудын худалдаа, борлуулалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн бодлогоор хангах ;

- Борлуулалтын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өөрийн удирдлага дор байгаа ажилтнуудыг манлайлан удирдах, нэгжийн гүйцэтгэлийн үнэлгээг үнэн зөв хийж, ажилчдыг урамшуулдаг байх

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Маркетинг, бизнесийн удирдлагын аль нэг чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

- Маркетингийн чиглэлээр удирдах албан тушаалд ажиллаж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай

- Баримт бичиг боловсруулах төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт хийх чадвартай

- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

- MS Power point программ дээр ахисан түвшинд ажилладаг байх

- Харилцааны өндөр ур чадвартай, санаачилгатай, шинийг эрэлхийлэгч

Дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл undral@scc.mn хаяг руу өөрийн CV-г илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утасны дугаар +976 9980-4815.