Job Openings
Chief Executive Officer
About the job Chief Executive Officer
Ажлын байр: Гүйцэтгэх Захирал
Байгууллага: Эрүүл мэнд
Байршил: Улаанбаатар
Гүйцэтгэх үүрэг
- Компанийн үйл ажиллагааг удирдах, төсвийн төлөвлөлт ба гүйцэтгэл, борлуулалт болон ашгийн зорилтыг биелүүлэх, санхүүгийн үр ашигийг удирдах
- Санхүүгийн шинжилгээ, харьцааны үзүүлэлтүүдэд үндэслэн урт хугацаанд санхүүгийн өсөлтийг хангахад чиглэсэн төлөвлөлт боловсруулан хэрэгжүүлэх
- Зах зээлийн багтаамж, борлуулалтын суваг, компанийн нөөцөд үндэслэн борлуулалтын төлөвлөлтийг хийж, гүйцэтгэлтэй нь харьцуулсан дүн шинжилгээнд үндэслэн цаг тухайд нь зохих сайжруулалтад чиглэсэн шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллах
- Хэрэглэгчийн хүртэж буй үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор брэнд (бүтээгдэхүүн, үйлчилгээ, компани)-ийг хөгжүүлэх, инновац бизнес хөгжлийг дэмжих
Тавигдах шаардлага
- Эмнэлэгийн менежмент чиглэлээр гадаадад төгссөн байх
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал
- Баг удирдан ажиллаж байсан туршлагатай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Манлайлах, шийдвэр гаргах, харилцааны ур чадвартай
- Төлөвлөх, гүйцэтгэлийг хянах, удирдах тайлагнах чадвартай
- АНУ-д эрүүл мэндийн менежментээр магистраас дээш түвшинд төссөн бол давуу тал,
Гүйцэтгэх удирдлагад тавигдах суурь дараах чадамж байх. Үүнд
- Хурдтай
- Хариуцлагатай
- Санаачлагатай, идэвхитэй
- Шийдвэр гаргах чадвартай
- Багт хүлээн зөвшөөрөгдөхүйц манлайлалтай
- Харилцааны өндөр чадвартай