About the job Engineer Structure
Ажлын байр: Барилга бүтээцийн инженер
Байгууллага: Уул уурхайн томоохон компани
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Ажлын байрны зорилго:
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн барилгын инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Гэрээний хугацаа: 2025 оны төгсгөл хүртэл
Гүйцэтгэх үүрэг:
- Тухайлбал уг чиг үүргийн хүрээнд дэд бүтцийн, боловсон хүчний болон зардлын найдвартай, үр ашигтай үр дүнтэй байдлыг хангах үүднээс барилга бүтээц, байгууламжийн (гүүр, төмөр зам, авто зам, газар доорхи хийцлэл гэх мэт) зураг төсөл, засварын зураг төслийг гаргах, хадгалах зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана.
- Хэлтсийн ажлын хүрээнд гарах ажлуудад дэмжлэг үзүүлнэ.
Тавигдах шаардлага:
- Барилгын болон барилгын инженер мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй инженер.
- Aжлын зургийн үе шатны дагуу иргэний ба үйлдвэрийн барилгын "барилгын архитектур, иргэний ба үйлдвэрийн барилга" хэсгийн зураг төслийг төлөвлөх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Барилгын төвөгшлийн зэргээр дунджаас дээш төвөгшилтэй барилгын зураг төсөл боловсруулж, улсын экспертизээр батлуулан ажиллаж байсан туршлагатай.
- AutoCAD, Lira/ or Tekla structure, CSI etabs, Idea statica, Microsoft оффис болон бусад зураг төслийн өргөн хэрэглээний програмууд дээр ажилладаг.
- "Барилга бүтээц болон барилгын зураг төслийн мэргэшсэн инженер" зэрэгтэй бол давуу тал болно.
- Барилга угсралт, үйл ажиллагааны ашиглалтын сайжруулалтын шийдлийг боловсруулсан туршлагатай бол давуу тал болно.
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл baasantsetseg@scc.mn хаяг руу өөрийн CV-г 04 сарын 25-ны өдрөөс өмнө илгээгээрэй. 8807-7702 дугаар луу залгаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.