Job Openings Senior Legal Advisor

About the job Senior Legal Advisor

Ажлын байр: Ахлах Хуулийн Зөвлөх

Байгууллага: Санхүү, Хөрөнгө Оруулалт

Байршил: Улаанбаатар, Монгол улс

Мэргэжил, туршлага:

  1. Боловсрол: Хууль зүйн ухааны бакалавр, магистр
  2. Мэргэжил: Эрх зүйч;
  3. Мэргэшил: Иргэний эрх зүй, Компани болон банкны эрх зүй, Компанийн засаглал
  4. Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай.

Ур чадвар, хандлага:

  1. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй; Англи хэл дээр гэрээ, бичиг баримт боловсруулах, хянах чадвартай.
  2. Шударга зарчимч, өндөр хариуцлагатай, харилцааны чадвартай;
  3. Асуудалд хууль зүйн үүднээс дүгнэлт өгөх, гаргалгаа гаргах логик сэтгэлгээтэй.
  4. Багаар ажиллах, түргэн суралцах ур чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй.

Гүйцэтгэх үүрэг: 

  • Групп Компанийн бизнесийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, хууль зүйн дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн үр дагавар бүхий эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  • ТУЗ-тэй холбоотой бичиг баримт, ТУЗ-өөс баталсан тогтоол, хурлын тэмдэглэл болон ТУЗ-д урьдчилан танилцуулах хурлын материал орчуулах, хороодоос батлан гаргасан тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг бусад холбогдох бичиг баримтын бүртгэлийг хөтлөх, хадгалах
  • ТУЗ-ийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгууллагын дотоод болон байгууллагаас гадагш харилцааг зохицуулах
  • Англи хэл дээр гэрээ, эрх зүйн бичиг баримт боловсруулах, орчуулга хийх, гэрээ хянах.
  • Компанийн газар нэгж, охин компанийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад хууль эрх зүйн асуудлаар хамтран ажиллах, баримт бичгийн төсөл боловсруулах
  • Байгууллагын дотоод журам, түүнтэй холбогдон гарсан бусад дүрэм журам, хөдөлмөрийн гэрээ бусад гэрээг боловсруулах
  • Компанийг хууль, шүүх төрийн байгууллагад төлөөлөх, байгууллагын эрх ашгийг хамгаалах
  • Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг