Job Openings Business analyst

About the job Business analyst

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн судалгаа, дүн шинжилгээ, хөгжүүлэлт, төслийн болон бизнесийн бичиг баримтын боловсруулалт хийх

E-Commerce системийн ерөнхий тогтвортой ажиллагааг хангах, системийн хөгжүүлэлт сайжруулалтад оролцох, аппликэйшний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бизнесийн оролцогч талуудтай хамтран ажиллах

Шинээр хэрэгжүүлэх бизнесийн боломж, хэрэгцээ шаардлага, бизнес загвар, зах зээлийн багтаамж, боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд чиглэсэн процессын шинжилгээ хийх, сайжруулах

Тавигдах шаардлага:

Зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, бизнесийн загвар боловсруулж, санхүүгийн болон холбогдох тооцоолол хийх чадвартай

Дата мэдээлэл боловсруулах, үр ашгийн тооцоолол хийх чадвартай

Ecommerce бизнесийн салбарт ажиллах сонирхол хүсэл эрмэлзэлтэй

Хэрэглээний программууд болох MS Excel, MS PowerPoint, MS PBI зэрэг программууд дээр дундаас дээш түвшинд ажиллах чадвартай

Системийн ерөнхий мэдлэгтэй

Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй

Багаар ажиллах, мэдээлэл солилцох, харилцааны ур чадвартай, эерэг хандлагатай

Шинэ санал санаачилга гаргах чадвартай

Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Санхүүгийн удирдлага, Мэдээллийн технологи, Дата аналист зэрэг холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан туршлагатай