Job Openings
Officer HR Project
About the job Officer HR Project
Ажлын байр: Хүний Нөөцийн Төслийн Ажилтан
Байгууллага: Уул уурхайн томоохон компани
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Ажлын байрны зорилго:
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хүний нөөцийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Тухайлбал уг чиг үүргийн хүрээнд ажилтнуудын цаг бүртгэлийн процесст дэмжлэг үзүүлэх ажилд төвлөрөн ажиллана.
Гэрээний хугацаа: 1 жил
Гүйцэтгэх үүрэг:
- Хүний нөөцийн төслийн үйл ажиллагаанд өдөр тутамдаа дэмжлэг үзүүлэх
- Ажилтны чөлөөний хүсэлт, цаг бүртгэл, илүү цагийн хүсэлтийг холбогдох бодлого журмын хүрээнд хийгдэж байгаа эсэхийг хянан магадлах
- Сар тутамд цаг бүртгэлийн мэдээллийг цалингийн үйлчилгээний багт үнэн зөв бэлтгэж илгээх
- Шаардлагатай дата анализууд хийж, тайлан мэдээг цаг тухайд нь гаргаж холбогдох баг, мэргэжилтнүүдэд тогтмол илгээж байх
- Засаж залруулах шаардлагатай тохиолдлуудыг илрүүлж арга хэмжээ авахыг холбогдох удирдах ажилтан болон хүний нөөцийн мэргэжилтнүүдэд мэдэгдэн, засагдсан эсэх дээр хяналт тавьж ажиллах
- Цаг бүртгэлийн процессыг сайжруулахад чиглэсэн санал санаачилгуудыг гаргаж, хэрэгжүүлэх ажилд голлон оролцох
- Ажилтны мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн харилцаа, хуулийн хэлтэс болон бусад хамтрагч багуудаар хянуулах, хамтран ажиллах
- Ажилтан болон удирдах ажилтнуудаас утсаар болон бусад шугамаар ирсэн санал хүсэлтэд хариу өгөх, компанийн бодлого журмын дагуу зөвлөгөө өгч хүний нөөцийн дэмжлэг үзүүлэх
- Тодорхой мөчлөгийн дагуу тогтмол хийгддэг үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэх
- Хүний нөөцийн бусад мэргэжилтнүүдтэй тогтмол холбоотой байж үйл ажиллагааны гол төсөл, сайжруулалтын ажлуудад оролцож ажиллах
- Хүний нөөцийн захиргааны болоод үйлчилгээний чиглэлээр хэлтсийн дотоод багууд болон бусад талуудад маш нягт нямбай, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх
- Шууд удирдах ажилтан болон дараагийн шатны удирдлагын өгсөн компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад даалгаврыг биелүүлэх
Тавигдах шаардлага:
- Хүний нөөц, Дата анализ, Автоматжуулалт эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- Дэмжлэг үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажлын туршлагатай байх.
- Үйл ажиллагааны сайжруулалт, автоматжуулалтын чиглэлээр туршлагатай бол давуу тал болно
- Ажлын ачааллыг зөв зохицуулж чаддаг, ажлаа эрэмбэлэх чадвартай байх
- Холбогдох талуудтай найдвартай, найрсаг харилцаа тогтоох, хадгалах чадвартай байх
- Харилцааны болон хэрэглэгчийг халамжлах ур чадвартай байх
- Монгол, англи хэлний өндөр мэдлэгтэй байх
- MS оффисын хэрэглээний программууд дээр ажиллах өндөр чадвартай байх
Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл undral@scc.mn хаяг руу өөрийн CV-г илгээгээрэй. 9980-4815 дугаар луу залгаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.