Job Openings Тасгийн Эрхлэгч

About the job Тасгийн Эрхлэгч

Ажлын байр: Тасгийн Эрхлэгч 
Байгууллага: Дотоодын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага
Байршил: Улаанбаатар, Монгол

Гүйцэтгэх үүрэг:

  • Эрт илрүүлгийн төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллах
  • Тасгийн эмч нарын ажлын хуваарийг гаргах
  • Тасгийн эмч нарыг тасралтгүй сургалтанд хамрагдах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, бие даан мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Төвийн статистик мэдээ тайланг сар бүр тогтмол гаргаж дүн шинжилгээ хийх, цаашдын ажлын төлөвлөгөөг боловсруулах
  • Төвийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
  • Төвийн удирдамжийг боловсруулах хэрэгжүүлэхэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, сайжруулах арга замыг тодорхойлох
  • Бусад албатай хамтран ажиллах уялдаа сайжруулах
  • Үйлчлүүлэгчийн болон мэдээллийн нууцлалыг чанд хадгалан ажиллах
  • Үйл ажиллагаагаа шууд удирдлагадаа мэдээлэх, тайлагнах

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны дээд боловсролын магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Эрүүл мэндийн салбарт Удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
  • Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан байх
  • Хэлний дундаас дээш мэдлэгтэй байх. /Англи, Орос, Хятад
  • Ажиллах хүсэл эрмэлзэл, эерэг хандлагатай
  • Үйлчилгээ, харилцааны соёлтой

Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл enkhzul@scc.mn хаягаар шинэчилсэн CV -ээ илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 80181119 дугаараас аваарай.