Job Openings Маркетингийн ахлах менежер

About the job Маркетингийн ахлах менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн ерөнхий зорилго зорилтын хүрээнд хувь хүн болон байгууллагын үйлчлүүлэгчдэд чиглэсэн компанийн зорилгод нийцсэн маркетингийн цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, дижитал маркетингийн шинэ арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх,
  • Криптовалютын зах зээлийн чиг хандлага, өрсөлдөгчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн зан төлвийн талаар тогтмол судалгаа хийх, мөн шинээр хэрэглэгч татах, үнэнч хэрэглэгчдийг бий болгох чиглэлээр маркетингийн кампанит ажлыг удирдан зохион байгуулах,
  • Криптовалютын салбарт компанийн брэндингийг бэхжүүлэх, маркетингийн үйл ажиллагааны хүрээнд бусад сувгууд, медиа, түншүүдтэй хийгдэж буй хамтын ажиллагааг, харилцааг зохицуулах,
  • Блог нийтлэл, видео, вебинар болон криптовалютын арилжаа, хөрөнгө оруулалттай холбоотой бусад мэдээ материал бэлдэх, баг хамт олныг удирдан чиглүүлэх,
  • Маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үр нөлөөг хэмжих гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүд (KPI) болон тайлагналын механизмыг хэрэгжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллах

Шаардагдах ур чадвар:

  • Бизнес, маркетинг болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,
  • Санхүү, финтекийн салбарт бизнесийн хөгжил, маркетингийн чиглэлээр манлайллын үүргийг 2+ жил гүйцэтгэсэн туршлагатай,
  • Зах зээлийн судалгаа хийх, маркетингийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх ур чадвартай,
  • Криптовалют, блокчэйн технологи, дижитал санхүүгийн талаар мэдлэгтэй,
  • Эерэг хандлагатай, хурдан шийдэмгий, удирдан зохион байгуулах чадвартай,
  • Харилцааны болон хэлэлцээрийн өндөр ур чадвартай,
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Дэлгэрэнгүй мэдээллийг 8011-1677 болон tuguldur@scc.mn холбогдон авна уу.