Job Openings Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга

About the job Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга

Ажлын байр: Эмчилгээ Эрхэлсэн Орлогч Дарга

Байгууллага: Монголын томоохон Эмнэлэгийн салбар

Байршил: Улаанбаатар, Монгол

Гүйцэтгэх Үндсэн Үүрэг:

Эмнэлэгийг хөгжүүлэх стратеги, эрүүл мэндийн салбарын стратеги төлөвлөгөөнд суурилсан хөтөлбөр , хэтийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх , хэрэгжилтийг тооцох

Жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэтийн болон тухайн жилд дэвшүүлсэн зорилт зорилго, үйл ажиллагааны хяналт шинжилгээ үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулж хэрэгжүүлж, тайлан мэдээг гаргаж, үр дүнг тооцох

Тавигдах Шаардлага:

Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг хүний их эмчээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн

  • Гадаадын өндөр хөгжилтэй оронд анагаах ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн болон мэргэжил дээшлүүлсэн бол давуу тал болно.
  • Ахлахаас дээш мэргэжлийн зэрэгтэй
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн үнэмлэхтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх чанарыг дээшлүүлэх, удирдан зохион байгуулах чадвартай
  • Мэргэжил дээшлүүлэх болон бусад эмнэлэгийн салбарын нэмэлт мэргэжил эзэмшсэн, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол давуу тал болно.
  • Төлөвлөгөө тайлан боловсруулах, хэрэгжилтийг хангуулах чадвартай

Ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг авах бол +976 9926-8013 дугаар луу холбогдоно уу.