Job Openings Хуульч

About the job Хуульч

Ажлын байрны нэр: Хуульч

Компани : Дотоодын групп компани 

Байршил : УБ , Монгол

Ажлын байрны зорилго:
Групп болон охин компаниудын эрх зүйн асуудлуудыг зохицуулж, хууль эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улсын байгууллагуудтай харилцааг зохицуулахад дэмжлэг үзүүлэх.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Групп болон охин компаниудын гэрээ, хэлцэл, эрх зүйн бичиг баримтыг боловсруулах, хянах.
  2. Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн эрсдлийг тодорхойлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
  3. Охин компаниудын эрх зүйн асуудлуудад оролцож, зөвлөгөө өгөх.
  4. Улсын байгууллагуудтай харилцааг зохицуулж, шаардлагатай бичиг баримт боловсруулах, асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох.
  5. Шүүх, арбитрын асуудалд компаний эрх ашгийг төлөөлөх.
  6. Хуулийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, багийн уялдаа холбоог хангах.
  7. Хууль, эрх зүйн холбогдох шинэчлэл, өөрчлөлтийн талаар мэдээлэл цуглуулж, компанийг мэдээллээр хангах.

Тавигдах шаардлага:

  1. Боловсрол: Хууль зүйн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.
  2. Туршлага: 3-с дээш жилийн ажлын туршлагатай, хууль зүйн салбарт, ялангуяа компанийн хууль эрх зүйн чиглэлээр ажилласан бол давуу тал болно.
  3. Ур чадвар:
    • Эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах чадвартай.
    • Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх чадвартай.
    • Харилцааны болон асуудал шийдвэрлэх ур чадвартай.
    • Багаар ажиллах чадвартай.
  4. Хувийн чанар: Хариуцлагатай, ёс зүйтэй, хурдан суралцах чадвартай.
  5. Хэлний мэдлэг: Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Ажлын нөхцөл:

  • 3 хүнтэй хуулийн багт ажиллана.
  • Групп болон охин компаниудын хооронд нягт хамтран ажиллана.
  • Улсын байгууллагуудтай тогтмол харилцана.

Цалин, урамшуулал:

  • Тохиролцоно.
  • Гүйцэтгэлийн үнэлгээнд үндэслэсэн урамшууллын системтэй.

Холбоо барих : 93291019 , garamkhand@scc.mn