Job Openings Workshop and Field Service Technician

About the job Workshop and Field Service Technician

Бид УБ хотын засвар үйлчилгээний цехэд дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Үүнд:

  • Засварын цех/дуудлагын засварчин (Түр орон тоо)

Гүйцэтгэх ажил үүрэг:

Техникүүдийн найдвартай ажиллагааг хангаж шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай бодлого, бусад дүрэм журмыг хатуу чанд мөрдөж ажиллах;
  • Уурхайн үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник (өрмийн техникүүд, ачигч, өөрөө буулгагч гэх мэт)-ийн засвар, үйлчилгээ хийх, эвдрэл гэмтлийг оношлох;
  • Техникийн үйлчилгээг тухайн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны онцлог, ажлын төлөвлөгөөний дагуу аюулгүй хийж гүйцэтгэх;
  • Техникийн засвар үйлчилгээний төлөвлөлтийг сайжруулах үүднээс тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээллээр хангах;
  • Сэлбэг эд анги, техникийн хяналт, ашиглалтын цагийн бүртгэл хөтлөх;
  • Дуудлагаар харилцагчийн талбарт шаардлагатай оношлогоо, засвар үйлчилгээ хийх зэрэг болно.

Та:

  • Холбогдох мэргэжлийн үнэмлэхтэй байх
  • Уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийж байсан туршлагатай;
  • Техник сэтгэлгээтэй;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх.

Анкет хүлээж авах:

Ажилд орох хүсэлтээ хувийн намтарын хамт narandelger@scc.mn хаягаар ирүүлнэ үү.