Job Openings Салбар Хариуцсан Ахлах Менежер

About the job Салбар Хариуцсан Ахлах Менежер

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

  1. ББСБ-ын стратеги бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр салбарын үйл ажиллагаа, борлуулалт, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд байлгах, үр ашигтай, тасралтгүй явуулахад нэгдсэн удирдлагаар хангах;
  1. Салбар, салбарын ажилтнуудын борлуулалтын арга барил, төсөв төлөвлөгөөний биелэлтэд дүгнэлт хийн чадваржуулах, салбар газар, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулж үр ашгийг нэмэгдүүлэх;

ГУРАВ. ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

  1. Зээлийн үйл ажиллагаа болон итгэлцлийн үйлчилгээний журмын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, салбарын ажилтнуудыг сургах, хөгжүүлэх, салбарын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх.
  1. Зээлийн үйл ажилллагааны журмын хэрэгжилтийг өдөр тутам зайнаас хянах, холбогдох газар, нэгж болон удирдлагаас өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврын хүрээнд газар дээр нь ажиллаж журмын хэрэгжилтийг хянах, шаардлагатай нэмэлт сайжруулалтын санал боловсруулж, тайлагнах;
  1. Итгэлцлийн үйлчилгээний журмын дагуу итгэлцэл хүлээн авсан салбараас цахимаар ирүүлсэн гэрээг хүлээн авч, хянах, Санхүүгийн газарт мэдээлэх;
  1. Салбарын захирал болон салбарын ажилтнуудаас зээлийн борлуулалтыг нэмэгдүүлэх цаг үеийн шинж чанартай идэвхижүүлэлт хийхээр санал гаргасан бол холбогдох журмын дагуу ажлын 3 хоногийн дотор хариу өгөх, шийдвэрлүүлэх;
  1. Зээлийн судалгаа, үйлчилгээний чанарыг сайжруулахаар шаардлагатай ажилтнуудад танхимын сургалт явуулах, газар, нэгж, салбарын саналаар газар дээрх чадваржуулах сургалтыг зохион байгуулах;
  1. Салбарын захирал, эдийн засагч нарын зээлийн үйл ажиллагаа болон итгэлцлийн үйлчилгээнд шаардлагатай сургалтын хэрэгцээг гаргаж, хэрэгжүүлэх;
  1. Салбарын захирал ээлжийн амралттай, эсхүл чөлөөтэй байх үед тухайн салбарын зээл шийдвэрлэх эрхийг зээлийн ахлах эдийн засагчид олгох эсэх талаар санал гаргах, шаардлагатай үед салбарын захирлыг ажил үүргийг орлон ажиллах;
  1. Салбарт ажиллах үедээ харилцагчийн үйлчилгээний стандартын хэрэгжилтийг мөрдүүлж, шаардлагатай бол салбарын засвар, тохижилттой холбоотой санал гаргах;
  1. Газар, нэгж болон удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу шаардлагатай бол салбарт гэнэтийн шалгалт явуулж, үйл ажиллагаа, процессын хяналт хийн дүгнэх;
    1. Салбар болон салбарын ажилтнуудаас үйл ажилллагаатай холбоотой журам зааврын талаар санал, хүсэлт хүлээн авч холбогдох журмын дагуу ажлын 3 хоногийн дотор хариу өгөх, шийдвэрлүүлэх;
    1. Бизнес хөгжил хариуцсан ажилтнуудтай нягт уялдаатай ажиллаж салбаруудаар борлуулагдаж буй бүтээгдэхүүн үйлчилгээг автоматжуулах, процесст шинжилгээ хийж ажилтнаас хамаарсан алдааг бууруулах санал гаргах;
    1. Зээлийн үйл ажиллагаа болон итгэлцлийн үйлчилгээний процессийн зургийг боловсруулан, түүнд шинжилгээ хийж процессыг сайжруулах, автоматжуулах, бүтээгдэхүүн хариуцсан менежертэй хамтран ажиллах;
      1. Салбарын үйл ажиллагааг ББСБ-аас гаргасан бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт, идэвхижүүлэлт, огтлолцоо худалдаа, үйлчилгээний чанар зэрэг боломжит үзүүлэлтүүдээр олон талаас нь шинжилж дүгнэх, санал боловсруулах, газар нэгжтэй хамтран ажиллах;
      1. Зээлийн үйл ажиллагаа болон итгэлцлийн үйлчилгээний судалгаа, борлуулалтын чанарыг нэмэгдүүлэх зорилгоор амжилттай, чанартай гүйцэтгэж байгаа салбар, ажилтны сайн туршлагыг судлан, түгээх;
      1. Төлөвлөгөөний гүйцэтгэл хангалтгүй байгаа салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, шаардлагатай зөвлөмж, арга барилаар хангаж ажиллах ба салбарын захирал, холбогдох ажилтнуудад хугацаатай үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг дүгнэх, дараагийн авах арга хэмжээний талаар санал гаргах;
      1. Борлуулалтын арга барил болон судалгааны чанар сайн, төлөвлөгөөний гүйцэтгэл хангалттай байгаа салбарын ажилтныг шаардлагатай тохиолдолд гүйцэтгэл хангалтгүй байгаа салбарын ажилтнуудыг дадлагажуулах зорилгоор түр хугацаанд салбар сэлгэн ажиллуулах санал гаргах;
      1. Салбарын захирлуудын зөвлөгөөнийг жилд 2-оос доошгүй удаа, зээлийн эдийн засагчдын зөвлөгөөнийг жилд 2-оос доошгүй удаа газрын ахлах менежер захиралтай зөвлөлдөн, зохион байгуулахад оролцох;
      1. Төлөвлөгөөний гүйцэтгэл сайн салбарын захирлын ажлын арга барил, багийн ажиллагаа, зохион байгуулалт зэргээс тогтмол суралцаж, бусад салбаруудад түгээх;
      1. Хариуцсан салбаруудаар ажиллах төлөвлөгөө боловсруулж, ахлах менежерээр хянуулж, газрын захиралд танилцуулан батлуулж төлөвлөгөөний дагуу салбаруудаар тогтмол эргэх холбоотой ажиллах;
      1. Салбарын борлуулалт, төлөвлөгөөний гүйцэтгэлийг шууд хариуцаж ажиллах ба салбаруудын ажлын арга барил, ур чадварт байнгын дүгнэлт хийж ажиллах.
        1. Дотоод аудитын албанаас салбаруудад хийсэн шалтгалтын тайлангаар СУГ-т өгөгдсөн зөвлөмжийн дагуу арга хэмжээг хэрэгжүүлэх, гүйцэтгэлтэй холбоотойгоор салбаруудаас мэдээлэл авах, нэгтгэж судлах, газрын захиралд мэдээллэх, гүйцэтгэлийн тайланг дотоод аудитын албанд цаг хугацаанд нь гаргаж хүргүүлэх, аудитаар илэрсэн зөрчилтэй холбогдуулж шаардлагатай гэж үзвэл салбарын захиралд нэмэлт үүрэг даалгавар, анхааруулгыг өгөх, санал гаргах;
        1. Салбарын ажилтнуудад мэргэжлийн сургалт явуулах, дадлага олгох хэрэгцээг тодорхойлох, мөн сургалт, хурал, уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах, хөтөлбөр боловсруулах, төсөв зохиож батлуулах;
        1. Салбараас зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд салбарыг идэвхитэй зохион байгуулж оролцуулах;
          1. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, харилцагчийн үйлчилгээний стандарт, Зээлийн бүтээгдэхүүний ерөнхий нөхцөл, Салбарын удирдлагын газрын үйл ажиллагааны журам болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөн, хөдөлмөрийн гэрээ, энэхүү тодорхойлолтод заагдсан үүргээ байгууллагаас тавьж буй шаардлагын түвшинд хэрэгжүүлж ажиллах ба аливаа зөрчил гаргахгүй байx;
          1. Байгууллагын үйл ажиллагааг өндөр түвшинд байлгах, өөрийн эрхэлж байгаа ажлаа сайжруулах, үүргээ бүрэн биелүүлэх зорилгоор төрөл бүрийн судалгаа, тооцоотой байж түүнийгээ үндэслэн үр ашигтай хэрэгжих боломжтой санал боловсруулах, шинэ зүйл сэдэж, түүнийгээ хэрэгжүүлж ажиллах, хүний хүчин зүйлийн улмаас байгууллагад учрах хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авах;
          1. Байгууллагын болон харилцагчдын нууцыг чанд хадгалан, Байгууллагын нууцын зааврыг чандлан мөрдөж, нууц алдах боломж гаргахгүй байх, цалин хөлсний нууцлалыг хадгалж ажиллах;
          1. Ажлын байранд тухайн ББСБ-ын дотоод журмаар тогтоосон цагийн хуваариар ажиллах ба ажлын цагийг үр ашигтай зарцуулж, ажлын цагийн үед гадуур ажилтай бол шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэх;
          1. Ажлын цагийн үеэр хүндэтгэх шалтгаанаар хувийн чөлөө авах асуудлыг Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу гүйцэтгэх
            1. Хариуцсан ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж, үр бүтээлтэй, шуурхай гүйцэтгэх, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, багаар хамтран ажиллах, орлон болон хавсран ажиллах, бусдын ажилд туслах, зааж сургах, зөвлөгөө өгөх, бусдын болон өөрийн дутагдлыг засах, шүүмжлэлийг хүлээн авах чадвартай байх, хамт олондоо зарчимч шаардлага тавьдаг байх;
            1. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, үүргийн биелэлтийг цаг тухайд нь эргэж танилцуулж байх, үндсэн үүрэгт ажлын зэрэгцээ ББСБ-ын удирдлагаас өгөгдсөн бусад үүрэг, даалгавар, ажлын байранд байнга хийгдэх ажлын жагсаалтад нарийвчлан заагдаагүй ч энэхүү тодорхойлолтын үндсэн үүрэгтэй хамааралтай ажил үүргүүдийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх;
            1. ББСБ-ын ёс зүйн дүрэмийг мөрдөж, ажлын байрны, хувийн болон харилцааны өндөр соёлтой байж, харилцагч, ББСБ-ын бусад ажилтнуудтай ямар ч үед эелдэг харилцаж, дагаж мөрдөх;
            1. Ажлын байранд ББСБ-ын нэр хүндэд тохирсон, ажил хэрэгч байдлаар хувцаслаж, этгээд, чөлөөт загварын, бусдын анхаарлыг татахуйц содон хувцас өмсөхгүй байх, хэрэв байгууллагаас дүрэмт хувцас олгосон бол түүнийг ажлын байранд заавал өмсөх;
            1. ББСБ-ын бодлогыг цаг ямагт дэмжиж, хамт олноо хүндлэн, соёлч боловсон харилцаж, байгууллагаас зохиогдож буй нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцох;
            1. Ажилтан нь ээлжийн амралттай, хүндэтгэн үзэх шалтгаанаар эзгүй байх хугацаанд өөрийн ажил үүргийг хавсран ажиллах ажилтанд хүлээлгэн өгөх;
            1. Байгууллага, түүний ажилтан, харилцагч нарын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, зөвхөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн баримтууд болон ББСБ-ын журамд заасны дагуу тэдгээртэй харьцах;