Job Openings Чанар Хяналтын Инженер /Угсралт/

About the job Чанар Хяналтын Инженер /Угсралт/

Албан тушаал , ажлын байрны тодорхойлолт:

  • Барилгын угсралтын ажилтай холбоотой анхан шатны бүх бүртгэл, бичиг баримтууд, ил далд ажлын актуудын хөтлөлтөд хяналт тавих
  • Төслийн талбайд хүлээн авсан барилгын материалд хяналт, шалгалт хийх, шаардлагатай бол турших, үр дүнг удирдлагад тайлагнах
  • Төслийн хяналтын инженерийн ажлыг хянан баталгаажуулах, заавар зааварчилгаагаар хангах
  • Салбар компанийн төслийн ажилтнуудад ажлын чиг үүргийн хүрээнд үүрэг даалгавар, чиглүүлэг, зөвлөмж өгөх
  • Салбар компанийн төслийн ажилтнуудад ажил гүйцэтгэх технологийн зааварчилгааны дагуу сургалт мэдээлэл хүргэх, ажилд мөрдлөг болгохболомжийг тодорхойлж, шийдэл боловсруулах

Мэргэжлийн шаардлага:

  • Барилгын инженер чиглэлээр гадаад дотоодын их дээд сургууль төгссөн
  • Мэргэжилээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Мэргэжилийн программ болон хэрэглээний программ дээр бүрэн ажиллах чадвартай
  • Төлөвлөх, зохион байгуулах, хянах, тайлагнах ур чадвартай, багаар ажиллах болон дасан зохицох чадвартай
  • Томоохон барилгын төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно

Шаардагдах ур чадвар:

  • Мэргэшсэн инженер бол давуу тал болно

Бусад шаардлага: 

  • Ажлын гүйцэтгэлийг хянаж, зөрчлийг арилгах талаар шаардлага тавьж ажиллах
  • Багаар ажиллах, шийдвэр гаргах хариуцлага хүлээх чадамжид суралцсан
  • Баримтуудыг цаг тухай бүрт баталгаажуулж, архивлах

Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал 88186868 дугаарт холбогдох болон enkhjin.s@scc.mn хаягт CV-ээ илгээгээрэй.