Job Openings
Борлуулалтын Менежер
About the job Борлуулалтын Менежер
Албан тушаал: Борлуулалтын Менежер
Байгууллага: Барилга
Байршил: Улаанбаатар
Гүйцэтгэх үүрэг:
- Борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний үр дүнг боловсруулж задлан шинжилж, нэгтгэн дүгнэх, тайлагнах
- Үйлчлүүлэгч нарын сонголтонд оновчтой зөвлөгөө өгөх дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж худалдан борлуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх
- Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах санал санаачлага гарган хэрэгжүүлэх
- Борлуулалтын сурталчилгааг зорилтот бүлгүүдэд оновчтой сувгаар хүргэх
Баг:
- Маркетинг, борлуулалтын алба
- Маркетинг, борлуулалтын албаны дарга, Борлуулалтын ахлах менежер
- Маркетинг, борлуулалтын албаны ажилтнууд
Мэргэжлийн шаардлага:
- Бизнес удирдлага, Маркетинг - Борлуулалт, ПИ-АР болон бусад холбогдох мэргэжлээр гадаад дотоодын их дээд сургууль төгссөн
- Гэрээ хэлцэл хийх чадвартай
- Тоон шинжилгээ, арга зүйн боловсруулалт хийх чадвартай,
- Аман болон бичгийн харилцааны өндөр чадвартай
- Бие даан оновчтой шийдвэр гаргаж, хариуцлага хүлээх чадвартай
- Хамт олныг удирдан зохион байгуулж, манлайлах, багаар ажиллах чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Шаардагдах хэлний мэдлэг болон түвшин:
- Англи хэлний зохих мэдлэгтэй
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал enkhjin.s@scc.mn хаягт өөрийн мэдээллийг илгээнэ үү.