Job Openings Chief Accountant

About the job Chief Accountant

Ажлын байр: Ерөнхий Нягтлан Бодогч

Байгууллага: Шатахуун, газрын тосны худалдаа борлуулалт

Байршил: Улаанбаатар, Монгол

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн НББ-ийг НББОУС, Монгол улсын НББ-ийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн бүртгэж, хөтлөх,
  • Анхан шатны хүчин төгөлдөр баримтуудыг үндэслэн холбогдох хууль тогтоомж дүрэм журмын хүрээнд компанийн НББ-ийг хөтлөн явуулж, санхүүгийн тайлан ААНОАТ, ХХОАТ, НӨАТ, НДШ-ийн болон бусад тайланг гаргаж хуулийн хугацаанд эрх бүхий байгууллагад тайлагнах,
  • Компанийн удирдлагын НББ-г хөтөлж, удирдлагуудыг санхүүгийн тайлан мэдээллээр хангах,
  • Мөнгөн хөрөнгө, авлага, өглөг, бараа материалын үлдэгдлийг гаргаж, удирдлагуудад 7 хоногийн Даваа гариг бүр тайлагнах,
  • Сар бүрийн эцсээр харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж, үр дүнг акт үйлдэн баталгаажуулах,
  • Тооцооны нягтлан бодогч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд чиглэл өгч, удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллах,
  • Харилцагч компаниудаас авах авлагын насжилтыг тодорхойлж, нягтлан бодогч нараар өдөр бүр авлагыг утас болон имэйлээр нэхэмжлүүлэх,
  • Ажил үүргийг үнэн зөв, хууль дүрэм, журмын дагуу хурдан шуурхай, үр дүнтэй, хариуцлагатай гүйцэтгэх,
  • Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх талаар компаний удирдлагад санал болгох, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх,
  • Өөрийн хариуцсан компьютерийн мэдээллийн аюулгүй байдал, /төрөл бүрийн вирус, санхүүгийн мэдээллийн нууцлал, софт хэлбэрээр байгаа бүх мэдээлэл/-ийг хамгаалах,
  • Шинээр гарч буй хуулийн зохицуулалтуудыг судалж, улс, орон нутгийн санхүүгийн хуулийн заалтад нийцүүлж ажиллах, тэдгээрийг дагаж мөрдүүлэх, санхүүгийн талаар удирдлагад зөвлөгөө өгөх,
  • Харьяа санхүү, татварын алба, нийгмийн даатгал, аудит, бусад эрх бүхий байгууллагын шалгалтанд санхүүгийн баримтыг бэлтгэн өгч шалгуулах, тайлагнах, тайлбарлах зэргээр компанийг төлөөлөн харилцах,
  • Хагас болон жилийн эцсээр бараа материал, үндсэн хөрөнгийн тооллого хийж, акт үйлдэн үр дүнг удирдлагад танилцуулах,

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодогч мэргэжлээр их дээд сургууль төгссөн бакалавр зэрэгтэй байх
  • Англи хэл дээр тайлан гаргах, тайлангаа хамгаалах
  • Нягтлан бодогчоор 5-аас доошгүй жил ажилласан байх
  • НББ-ийн смарт эккаунт программ дээр ажиллах чадвартай,
  • Сүүлийн үеийн дэвшилтэт программ хангамж, техник технологи, мэдээллийн орчинд ажиллах чадвартай,
  • Хариуцлагатай, зарчимч, бичиг баримт боловсруулах, бүртгэл хөтлөх, судалгаа шинжилгээ явуулах, хянах, үр дүнг тайлагнах,
  • Үйл ажиллагаандаа НББ-ийн тухай хууль, НББОУС, бусад хууль, дүрэм, журмыг дагаж мөрдөх ур чадвартай байх,

Холбоо барих: +976 8024-6263, telmen@scc.mn