Job Openings
Бизнес хөгжил хариуцсан захирал
About the job Бизнес хөгжил хариуцсан захирал
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн ерөнхий зорилго, зорилтод нийцүүлэн зах зээлийг тэлж өсөлтийг хангах, орлогыг нэмэгдүүлэх компанийн бизнесийн хөгжлийн стратегийг боловсруулж хэрэгжүүлэх,
- Криптовалют болон блокчэйн экосистемд шинээр гарч ирж буй чиг хандлага, өрсөлдөөний аюул, шинэ боломжуудыг тодорхойлох зах зээлийн цогц судалгааг хийж гүйцэтгэх,
- Криптовалютын арилжааг дэмжих болон салбарын экосистемийг бий болгоход чиглэсэн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлэх бизнесийн өсөлтийн стратегийг хэрэгжүүлэх,
- Зах зээлийн хамрах хүрээ, чадавхийг өргөжүүлэх үүднээс блокчэйн төсөл, төлбөрийн шийдлүүд, санхүүгийн байгууллагууд зэрэг крипто салбарын гол тоглогчдыг тодорхойлж, хэлэлцээ хийж, стратегийн түншлэл хамтын ажиллагааг бий болгох,
- Бизнес хөгжлийн зорилтуудын компанийн санхүүгийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох төсөв, таамаглал, санхүүгийн загваруудыг боловсруулж, удирдах.
- Гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүд (KPI) болон тайлагналын механизмыг хэрэгжүүлж, бизнес хөгжлийн зорилт чиглэлүүдэд тогтмол хяналт тавьж ажиллах
Шаардагдах ур чадвар:
- Бизнес, санхүү, маркетинг болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,
- Санхүү, Финтекийн салбарт бизнесийн хөгжил, манлайллын үүргийг 2+ жил гүйцэтгэсэн туршлагатай
- Криптовалют, блокчэйн технологи, дижитал санхүүгийн талаар мэдлэгтэй,
- Стратеги боловсруулах, асуудлыг шийдвэрлэх ур чадвартай,
- Манлайлах, багийг удирдах өндөр ур чадвартай,
- Харилцааны болон хэлэлцээрийн өндөр ур чадвартай,
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Дэлгэрэнгүй мэдээллийг 8011-1677 болон tuguldur@scc.mn холбогдон авна уу.