About the job Internal Audit
Ажлын байр: Дотоод Аудит
Байгууллага: Амжилттай хөгжиж яваа финтек бизнес
Байршил: Улаанбаатар, Монгол
Чиг үүрэг:
- Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо болон компанийн засаглалын үр нөлөөг үнэлж дүгнэн, үндэслэлтэй баталгаа өгөх, сайжруулах боломжийн талаар зөвлөгөө өгөх;
- Санхүүгийн жилийн эхэнд эрсдэлд суурилсан Дотоод аудитын төлөвлөгөөг боловсруулж батлуулан, хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Аудитын хамрах хүрээг иж бүрэн хангах, бусад хяналтын ажлын давхцалыг багасгахын тулд дотоод аудитын үйл ажиллагааны төлөвлөгөөг бусад дотоод, гадаад баталгаажуулах, үнэлэх болон зөвлөх үүрэг бүхий талуудтай уялдуулах;
- Дотоод аудитыг үйл ажиллагааны, нийцлийн, мэдээллийн технологийн болон санхүүгийн аудитын төрлөөр төлөвлөж, гүйцэтгэх;
- Батлагдсан төлөвлөгөөний дагуу аудитын ажлыг төлөвлөж, гүйцэтгэж, тайлагнах;
- Аудитын хорооны дарга, Гүйцэтгэх захирлын санал болгосны дагуу тодорхой асуудлын хүрээнд төлөвлөгөөт бус аудитыг тухай бүр хийж гүйцэтгэх;
- Аудитын тайлангаар өгөгдсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөг үнэлэх;
- Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй болон боловсруулагдаж байгаа бодлого, журам, зааврыг сайжруулах санал гаргах;
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, Аудит, Нягтлан бодох бүртгэл чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- CIA батламж байвал сайн (Мэргэшсэн Дотоод Аудиторын зэрэг)
- Банк, санхүү болон бизнесийн байгууллагад мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Аудитын олон улсын стандарт, СТОУС, НББОУС н өндөр мэдлэгтэй,
- Нягтлан бодох бүртгэлийн тухай, аудитын тухай, татварын тухай, хөдөлмөрийн тухай хуулийн мэдлэгтэй,
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч, идэвхи санаачлагатай
- Бие даан ажиллах, хариуцлага хүлээх чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайн, нягт нямбай байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Монгол, Англи хэлээр бичиг баримт боловсруулах ур чадвартай (Англи хэлний мэдлэг IELTS General 6.5+, TOEFL IBT 80+, TOEIC 750+ etc.)
Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл enkhzul@scc.mn хаягаар шинэчилсэн CV -ээ илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 80181119 дугаараас аваарай.