Job Openings Copy Writer

About the job Copy Writer

Ажлын байр: Сэтгүүлч

Байгууллага: Монголын тэргүүлэгч Маркетингийн компани

Байршил: Улаанбаатар, Монгол

Гүйцэтгэх үүрэг:

  • Кампанит ажил, маркетингийн зохион байгуулалттай арга хэмжээтэй холбоотой бичвэрийн судалгааг хийх, боловсруулах, ярилцлага хийх;
  • Төрөл бүрийн хэвлэл мэдээллийн аливаа (товхимол, сошиал, вэбсайт) хэрэгсэлд болон арга хэмжээ, кампанит ажил, контентод зориулан оновчтой, сонирхол татахуйц бичвэр бичих
  • Компанийг илэрхийлэх вэб сайтад зориулсан тодорхой, алдаагүй контент бичих
  • Үйлчлүүлэгчидтэй уулзаж тэдний мессеж, брэндийн дуу хоолой, зорилтот үзэгчдийг ойлгох
  • Бичвэрийг харилцагчдад сонирхолтой байдлаар санал болгож, батлагдсаны дараа төслүүдийг хэрэгжүүлэх
  • Багийн PR, маркетинг, дизайнер чиглэлийн хүмүүстэй хамтран, маркетингийн төрөл бүрийн материал боловсруулах
  • Үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллаж, тэдний агуулгын хүлээлтийг хангахын тулд бичвэрийг засварлах, өөрчлөх

Мэргэжлийн шаардлага:

  • Англи болон Монгол хэл ярианы болон бичгийн өндөр чадвартай
  • Хэвлэмэл болон сошиал медиа сувгуудад зориулсан контентын бичвэр бичиж байсан туршлагатай
  • Сурталчилгаа болон маркетингийн кампанит ажилд оролцож байсан туршлагатай
  • Оффисийн нийтлэг программ хангамжийг эзэмшсэн байх
  • Судалгаа, хайлтын ойлголт, туршлагатай байх
  • Бүтээлч, дасан зохицох, багаар хамтран ажиллах чадвартай

Та дээрх нээлттэй ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл bayandalai@scc.mn хаягаар CV-ээ илгээж эсвэл +976 9009-2332 дугаарт холбогдоно уу.