Job Openings
HR Manager
About the job HR Manager
Бид аялал жуулчлалын салбарт хурдацтай хөгжиж байгаа олон улсын компанид Хүний нөөцийн менежер шалгаруулж байна
Тавигдах шаардлага:
- Англи хэл
- Хууль дүрэм журам, хөдөлмөрийн тухай хууль, нийгмийн хамгааллын тухай хууль, компанийн тухай хуулийн талаарх мэдлэгтэй
- Мэргэжлийн архив, бичиг хэрэг, сонгон шалгаруулалт, сахилга хариуцлагын тогтолцоо, дүрэм журам боловсруулалт, сургалт хөгжил орох чадвартай
- Багаар ажиллах
- Харилцааны ур чадвар
- Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах
- Бичиг баримт боловсруулах, арга хэмжээ зохион байгуулах
- Асуудлыг шийдвэрлэх
- Удирдлагын ур чадвар
Гүйцэтгэх үүрэг:
- Хөдөлмөрийн харилцааны бодлого, үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийг төлөвлөх, удирдах, зохицуулах
- Ажилтан ажилд авах, сургах, албан тушаал дэвшүүлэх, шилжүүлэх, ажлаас халах журам боловсруулах, зохион байгуулах
- Цалин хөлсний бүтэц болон түвшинг тогтоох хэлэлцээг төлөвлөх, зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийн талаар ажилтантай зөвлөлдөх журам боловсруулах, зохион байгуулах
- Төсөв зардлыг хянаж, нөөцийн үр ашигтай зарцуулалтыг хангах
- Үйл ажиллагааны болон захиргааны журам тогтоох удирдах
- Удирдлагын мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэх ажилд хяналт тавих
- Ажилтны хөдөлмөрлөх эрх, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангаж, тэгш боломж олгох, холбогдох стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
- Хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулах, сургалт түүний гүйцэтгэлж хяналт тавих
- Менежер бусад холбогдох менежерүүдтэй зөвлөлдөх
- Захиргааны бичиг баримтыг боловсруулах
- Ажилтнуудын ирцийн бүртгэлийг хийх
- Ажлын байрны шинжилгээ судалгаа хийх тодорхойлолт боловсруулах.
Хэрвээ та энэхүү ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл saruul@scc.mn хаягаар англи хэл дээрх шинэчилсэн CV -ээ илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 9111-4541 дугаараас авах боломжтой.