Job Openings Head of Sustainability

About the job Head of Sustainability

Ажлын байр: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА
Байгууллага:  Гадны хөрөнгө оруулалттай уул уурхай
Байршил: Улаанбаатар, Монгол

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

Тогтвортой хөгжлийн газрын дарга нь Эрүүл мэнд, Аюулгүй байдал, Байгаль орчин, Орон нутгийн харилцааны чиглэлээр тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх ажлыг удирдан, зохион байгуулна.

Үндсэн чиг үүргүүд:

  • ЭМАББО-ы бодлогын боловсруулалт, хэрэгжилтийг удирдахдаа тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, хууль тогтоомжид нийцүүлэх
  • Орон нутгийн харилцааны бодлогын боловсруулалт, хэрэгжилтийг удирдахдаа үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хөгжлийг дэмжиж ажиллахын тулд хууль тогтоомжийн нөхцөлийг дээрдүүлж, компанийн үүрэг амлалтыг таниулах
  • Эрүүл мэнд, Аюулгүй байдал, Байгаль орчин, Орон нутгийн харилцаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, баримтжуулах, дотоод гадаад мэдээллээр хангах
  • Дэлхийн хэмжээний гүйцэтгэл дээр үндэслэж Эрүүл мэнд, Аюулгүй байдал, Байгаль орчин, Орон нутгийн харилцаатай холбоотой Компанид сайн засаглалыг авчирах. 

БУСАД ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА:

  • Эрүүл мэнд, Аюулгүй байдал, Байгаль орчин, Орон нутгийн харилцааны менежменттэй холбоотой Компанийн бодлого, журмыг боловсруулж хэрэгжүүлэх.
  • Нутгийн иргэд, нутгийн захиргааны байгууллагууд, холбогдох төрийн бус байгууллагуудтай итгэлцсэн, тогтвортой, үр өгөөжтэй харилцааг хөгжүүлэх.
  • Эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, орон нутгийн харилцааны чиглэлээр давтагдах боломжтой, бодлоготой, эерэг компанийн үйл ажиллагааны үндсэн дээр олон нийттэй харилцах эерэг харилцааг бий болгох

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Магадлан итгэмжлэгдсэн их сургуульд дээд боловсрол эзэмшсэн байх
  • IELTS эсвэл түүнтэй дүйх Англи хэлний шалгалтын оноотой байх
  • Эрсдлийн менежмент
  • Манлайлал
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай
  • Хүнтэй харилцах өндөр ур чадвартай
  • Microsoft Office хэрэглээний программ сайн эзэмшсэн
  • Эрүүл мэнд, Аюулгүй байдал, Байгаль орчин, Орон нутгийн харилцааны чиглэлээр 3 түүнээс дээш жил удирдах түвшиний ажил хийсэн
  • Байгууллагын хэмжээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг хариуцаж байсан туршлагатай
  • Аюулыг таних, эрсдлийн үнэлгээ, эрсдлийн удирдлага зэрэг эрсдлийн менежментийг боловсруулсан, хэрэгжүүлсэн туршлагатай байх

Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл enkhzul@scc.mn хаягаар шинэчилсэн CV -ээ илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 80181119 дугаараас аваарай.