Job Openings Project Director

About the job Project Director

Ажлын байр: Сургуулийн Төсөл Хариуцсан Захирал

Байгууллага: Боловсрол

Байршил: Улаанбаатар хот

Гүйцэтгэх үүрэг

Стратеги ба Бодлогын удирдлага:

  1. Олон улсын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх ШИНЭ ерөнхий боловсролын сургууль байгуулах төслийг удирдан, амжилттай хэрэгжүүлэх;
  2. Сургуулийн дунд ба урт хугацааны стратегийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих;
  3. Боловсролын салбарын хууль тогтоомж, стандартад нийцүүлэн сургуулийн дотоод журам, бодлогыг боловсруулах;

Сургалтын хөтөлбөр ба чанарын хяналт:

  1. Үндэсний болон олон улсын сургалтын хөтөлбөрийн стандартын дагуу сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
  2. Багшлах боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, академик сургалтын чанар, сурагчдын амжилтад шинжилгээ хийх;

Санхүү ба төслийн менежмент:

Сургуулийн жилийн төсвийг боловсруулах, санхүүгийн ашигтай байдал ба зардлын хяналтыг хэрэгжүүлэх;

Гадаад харилцаа ба Хамтын ажиллагаа:

  1. Англи хэлийг ашиглан олон улсын хамтрагч байгууллагууд, агентлагуудтай харилцах;
  2. Боловсролын төрийн болон төрийн бус байгууллагуудтай салбарын түвшинд хамтран ажиллах;

  1. Тавигдах шаардлага
  2. Боловсрол:
  3. Боловсрол судлал, Багш, Бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  4. Ажлын туршлага:
  5. Ерөнхий боловсролын болон хувийн сургуульд 5-аас дээш жил удирдах албан тушаалд (Захирал, Академик захирал г.м) ажилласан туршлагатай;
  6. Мэргэжлийн мэдлэг:
  7. Олон улсын болон үндэсний сургалтын хөтөлбөрийн стандарт, арга зүйн гүнзгий мэдлэгтэй;
  8. Монгол Улсын боловсролын салбарын хууль эрх зүйн орчин, эрх зүйн зохицуулалтыг чанд баримталдаг;
  9. Удирдах ур чадвар:
  10. Төслийн менежмент, стратегийн төлөвлөлт, санхүүгийн удирдлага, төсөв зохиох мэдлэг, чадвартай;
  11. Гадаад хэл:
  12. Англи хэлний академик болон бизнесийн гүнзгий мэдлэгтэй (С1/С2 түвшин эсвэл Fluent);