Job Openings
Барилгын Ерөнхий Инженер
About the job Барилгын Ерөнхий Инженер
Ажлын байр:
Ажлын байрны зорилго:
Төслийн талбайн үйл явц болон инженерүүдийн бүхэлд нь удирдлагаар хангаж зөв зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавьж, тайлагнаж ажиллах.
Гүйцэтгэх үүрэг:
- Барилга угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий төлөвлөгөөг хийж гүйцэтгэх, тайлагнах.
- Барилга угсралтын ажлын урьдчилсан бэлтгэл ажлуудыг зохион байгуулах.
- Барилгын зураг төслийн дагуу угсарч барих ажлыг удирдан зохион байгуулахад зөвлөх, хяналт тавьж ажиллах, хүлээн авах.
- Барилга байгууламжийг зураг төслийн дагуу баригдсаны дараа улсын комисст хүлээлгэн өгөх баримт материал бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, хүлээж авах баримт бичгийг бүрдүүлэх ажилд хяналт хийж, удирдлагаар ханган ажиллах.
- Төслийн талбай дээрх өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхэд хяналт тавих.
- Шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх, тайлагнах.
Тавигдах шаардлага:
Барилгын инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн.
- Инженерийн болон барилгын менежментийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан байх
- MS Office дээр ажилладаг байх
- Англи, Орос хэлний мэргэжлийн ярианы болон бичгийн чадвар сайн байх
- Манлайлах, удирдан чиглүүлэх, эелдэг, хүлээцтэй, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хариуцлага хүлээх чадвартай байх
- Багаар хамтран ажиллах, бусадтай харилцах харилцааны өндөр соёлтой байх, зөрчлийг зохицуулах чадвартай
Холбоо барих: +976 9520-3649; munkh-erdene@scc.mn